СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Дэлхийн хүнсний өдөр"-өөр Монголын уламжлалт хүнс, идээ, ундааг олон нийтэд таниулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас зохион байгуулсан арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар НҮБ, түүний системийн байгууллагууд, түүний дотор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлоод байна.

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, байгаль экологи, худалдаа, эдийн засгийн салбарт баялаг бүтээгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд ХХААБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Гадаад харилцааны яам байгаль экологид ээлтэй, хариуцлагатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих хүч чармайлтад идэвхтэй оролцож ирснээ тэмдэглээд цаашид ч идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн арга хэмжээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн оролцоонд түлхүү анхаарахын зэрэгцээ баялаг бүтээгчид, хүнсчид Монголын уламжлалт хүнс, идээ, ундаагаа дэлгэн олон нийтэд таниулан оролцож буйгаараа онцлог болсон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.