СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байхад анхаарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой комиссын хурлаар сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, борлуулалт, хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцжээ.

Мөн Агаарын чанарын бүсэд шинээр орсон Налайх дүүрэгт сайжруулсан түлштэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрийн хэвийн ажиллагаа, түлшний чанар стандартын талаар мэдээлэл сонсож, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад дараах үүргийг өгсөн байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2022 оны 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар

Мөн сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна. Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм. , сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна.

“Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах зэрэг үүрэг өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.