СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Хотын дарга юм. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй суурь асуудлууд болох инженерийн дэд бүтцийн хүртээмж, орлогод нийцсэн орон сууцыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж, гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг хамгийн том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцолсон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын чиглэлээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, тухайлсан төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл зэрэгт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүдийг бүх талаар дэмжин ажиллана. Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт олон улсын ачаа тээвэр, логистикийн төв байгуулах, нийслэлд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх, олон улсын жишиг номын сан байгуулах, цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад таатай байх болно” гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран гэр хорооллын дахин төлөвлөлт болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүд маш чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, уг төслүүд цааш үргэлжлэх нь чухал гэсэн байна.

Уулзалтын үр дүнд талууд боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.