Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Соёлын орон зай” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилтын хүрээнд хил залгаа бүс нутгийн соёлын ижилсэл ба ондоошил, соёл судлалын салбарт тулгамдаж буй асуудлууд, соёлын олон талт үйл ажиллагаа, орчин үеийн чиг хандлага зэргийг онол практикийн түвшинд судалж харилцан туршлага, мэдээлэл солилцсоор иржээ.
Ингэхдээ жил бүр ач холбогдол, залгамж чанарыг тодотгосон цуврал сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид илтгэлээ хэлэлцүүлж, цахим болон цаасан сан бүрдүүлэн, сургалт судалгааны эргэлтэд оруулж байгааг онцолж байв.
Даяаршлын эрин үед шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үсрэнгүй хөгжилтэй уялдуулан соёлын салбар, түүний төрөл зүйлийг судалж, танин мэдэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг хурлын илтгэгчид хэлж байлаа. Улс үндэстэн бүр уламжлалт ахуйдаа суурилсан оюун сэтгэлгээний дархлаагаа хадгалж, үндэсний үнэт зүйлсийг нэгдмэл байдлаар төлөвшүүлэх нь нэн чухал ач холбогдолтой тул 20 дох удаагийн хурал “Үндэсний үнэт зүйлс” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулагдсан нь энэ юм.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хамрах хүрээ, дэвшүүлэх асуудлууд улам бүр өргөжиж байгаа нь соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, инновацид суурилсан соёлын бүтээгдэхүүн зэргийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэртэйг зохион байгуулагчид тодотгож байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.