СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-16

🔴 Х.Булгантуяа: МСҮТ-д аав, ээж, хүүхдүүд нь бүгд сурч, өрхийн орлогоо бүрдүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн /2022.10.14/ чуулганы хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Мэргэжлийн боловсролыг бүрэн дунд боловсролтой хослуулан гурван жилийн хугацаанд эзэмших, бүрэн дунд боловсролын агуулгыг бусад суралцагчтай ажил тэгш байдлаар эзэмших, хөдөлмөрийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт, эдийн засгийн салбарын онцлог, улирлын ажлын нөхцөлтэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар эхлүүлэх өөрчлөлтийг тусгасан байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Ажилгүйдлийг бууруулах том алхамыг энэ хуулиар зохицуулж чадна. 2017 оноос хойш бид МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. Харахад хэрэгжилтийн хувьд доголдолтой зүйл олон байна. Жилд 60 гаруй тэрбум төгрөгийг ХЭДС-аас тус тэтгэлэгт олгодог. 

Ажил олгогч, холбоодуудыг МСҮТ-тэй уяж өгөөгүй. Зах зээл дээр ажил олгогч ажилтан олдоггүй. Тэгсэн хэрнээ эрэлтгүй мэргэжлээр олон хүн бэлдэж гаргадаг. Зарим хүн бүр МСҮТ-д сурахыг ажил болгож хардаг. Нэг мэргэжлээр төгсөөд нөгөөд суралцаж тэтгэлэг авдаг. Мөн олон хүн гэр бүлээрээ суралцдаг жишиг тогтсон. Аав, ээж, хүүхдүүд нь бүгд сурч, өрхийн орлогоо бүрдүүлдэг.
Энэ тогтолцоог болиулах хэрэгтэй.

Өрхийн орлого бүрдүүлдэг халамжийн тогтолцоог МСҮТ бий болгож болохгүй. Тиймээс Л.Энх-Амгалан сайдад хүсэлт тавимаар байна. Ноос ноолуур, махны салбарын холбоодуудад ажиллах хүчийг холбож өгөхөд туслах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал ажил олгогч нарт болон хөдөлмөрийн зах зээлд уян хатан нөхцөл үүснэ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-200 мянган төгрөгийн тэтгэлэг бий болсноор мэргэжлийн болон техникийн боловсрол олгогчдын хүсэл сонирхлыг өдөөж өгсөн ч сайны хажуугаар саар болж халамжийг хавтгайруулсан гашуун сургамж байгааг хүлээн зөвшөөрнө. Мэдээллийн дата баазыг ХНХЯ, БШУЯ, ЭЗХЯ-дууд төрийн ой санамжийг зөв бүрдүүлэх хэрэгтэй байна. Хуулийн амин сүнс нь түншлэлийн зарчим дээр төвлөрөх. Ажил олгогчдын түншлэл дээр явах ёстой. 

Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэх, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар, бүтээмжтэй иргэнийг насан туршид нь тасралтгүй хөгжүүлэх тэгш боломж бүрдэх ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.21.124.131

ene neg narmiisan huuhen dandaa amniihaa zorgoor chalchihiimaa sdaa gadnii gar hul bolson muu yashki

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.