Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга хариуцлага алдагдсанаас ганц сарын дотор 2-3 хоригдлоо алдаж, цөөнгүй хүн хорих ангид нас бараад байна.
Хорих ангиуд, цагдан хорих байранд хоригдогч нас барсан, удаа дараа сэжигтэн, ялтан оргосон гэх асуудлаар тус байгууллагын удирдлагуудтай холбоотой цуврал нийтлэлийг манай сайт нийтэлсэн.
Тэгвэл энэ асуудлын хүрээнд ямар байр суурьтай байгааг Хууль зүйн сайд Х.Нямбаатраас өнөөдөр /2022.10.14/ тодрууллаа.
Тэрбээр:
-ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав болон зарим албан хаагчтай холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан.
Яамны ТНБД П.Сайнзориг ахалж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны газрын дарга нар орсон. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө.
Миний зүгээс хэд хэдэн асуудалд санаа зовж байна. Сүүлийн үед хорих ангиас хэд хэдэн хүмүүжигчид оргосон асуудал гарсан. Бүх хүмүүсийг эрэн сурвалжилж, шинээр хорихоос оргосон үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа.
Хорихоос өөр төрлийн ял буюу цахим бугуйвчтай /зорчих эрхээ хязгаарлуулсан/ зургаан хүн гадуур эрэн сурвалжлагдаж байна. Үүнтэй холбоотой ялын хэрэгжилт ямар түвшинд байгааг ажлын хэсэг шалгана.
Хоёрдугаарт, албаны зохион байгуулалт, цэрэгжилттэй холбоотой цэргийн дүрэм хэрхэн зөрчигдсөн талаар асуудлыг шалгана.
Гуравдугаарт, санхүүтэй холбоотой асуудлуудыг мөн шалгана. Мөн цагдан хорих дээр хоёр хүмүүжигч оргох оролдлого хийх явцдаа өндрөөс унаж бэртсэн хэрэг гарсан. Энэ болгоны бүгдийг шалгаад, албаны шалгалтын дүнг яаралтай танилцуулах чиглэл өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шалгах сэдэ нь буруу байна. Хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаас нь шалгах хэрэгтэй