СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Каролинад галт зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Умард Каролина муж улсын нийслэл Ралэй хотод галт зэвсэгт халдлага болсны улмаас таван хүн амиа алдсан ба тэдний дунд нэг цагдаагийн алба хаагч байжээ.

Түүнчлэн хэд хэдэн шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэг хохирогчийн биеийн байдал маш хүнд байгаа гэж албаныхан мэдээлсэн байна.

Халдлага тус хотын захад байрлах хөл хөдөлгөөн ихтэй ногоон байгууламжийн ойролцоо гарсан ба зэвсэгт этгээд орон нутгийн цагаар пүрэв гаргийн 17:00 цагийн орчимд гал нээжээ. Ралэй хотын дарга Мэри-Энн Болдуины хэлснээр, халдлагын дараа цагдаа нар яаралтай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст сэжигтнийг тус хэсгийн нэгэн орон сууцнаас олж илрүүлэн, баривчилсан аж.

Одоогоор халдагч этгээдийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоогоогүй байгаа ч мөрдөн байцаах ажиллагааг түргэвчилж, ойрын өдрүүдэд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж хотын цагдаагийн газрын дэслэгч Жейсон Борнео мэдэгджээ.

АНУ-д галт зэвсэг ашиглан олон хүнийг нэг дор буудан хөнөөх гэмт хэрэг ихээр гардаг бөгөөд энэ онд тус улсын 34 мянга гаруй хүн галт зэвсгийн хүчирхийллийн улмаас амиа алдсаны талаас илүү хувь нь амиа егүүтгэсэн гэх тоо баримт байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.