СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-14

Цагааннуур боомт энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны гишүүд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцжээ.

Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна.

Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон албаны бусад хүмүүс байлцаж, Цагааннуурын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар танилцуулсан байна.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Ховд, Баян-Өлгий аймгийн зам харилцаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монгол Улсын ачаа тээврийн эргэлтийг сайжруулах,

Мөн хилийн боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбох нь тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшлүүлж, эдийн засаг тэлэх боломжтой тул Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо энэ чиглэлд онцгой анхаарал тавьж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, нүүрс тээвэрлэгчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.