СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-14

🔴 Б.Пүрэвдорж: “Найман шарга”-аар дүүрэн доллар зарсан МАН-ынхан байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.10.14/ ирэх оны төсөв болон Дампуурлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр:

-1997 онд баталсан Дампуурлын тухай хууль огт ажиллаагүй. "Монгол газар" компани гурван шатны шүүхээр яваад дампуурч чадаагүй. Бусад улсад дампуурч байгаа компани дээр дахин ажиллаж, аварч үлдэх боломжтой хэсгийг авч үлдэх, зарим хэсгийг нь худалдах, бүр болохгүй бол дампууруулдаг. Гэтэл манай Монголд сэхээн амьдруулахад оруулахгүйгээр шууд чандарлачихдаг. Ийм системээр явж өдий хүрлээ. Иймд дампуурлын хуулийг шинэчлэх нь зөв.

Жишээ нь манай улсын гурван үсэгтэй компани дампуурлын ирмэгт хүрээнд Хонгконгоос мэргэжилтнүүд ирж бүс салбарт нь дүн шинжилгээ хийсэн. Найман сар ажиллаж, энэ салбараа зар, энийгээ ав гэх мэтээр зөвлөж, авсан зээлээ буцааж аваад явсан тохиолдол бий. 

Угтаа бол энэ хууль эдийн засгийн хууль, гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж шоронд хийдэг. "Баян-Өндөрсан" хоршооны 30 үнээтэй фирмийг битүүмжилчихсэн, хэд хоногийн дараа очиход үхэрнүүд нь харангадаад үхсэн байсан. Лацадсан сэлбэгийн дэлгүүрт гурван удаа хулгай ороод бүх сэлбэг нь дууссан. 60 мянган ам.долларын үнэтэй автомашиныг ямар машин болохыг танихааргүй болтол хоёр жил хашаанд зэврүүлсэн гэх мэт аль аль талаа хохироосон маш олон жишээ бий.

Засгийн газар, Монголбанк эдийн засгийг буруу удирдсанаас болж ам.долларын ханш улам өсч байна. Эрх баригчид мэдээлэлд ойр байдлаа ашиглаж эдийн засгийг унагах хэрэггүй. Үүний хохирлыг хэн төлөх вэ? Энэ нөхцөлд хэнд хариуцлага тооцох талаар мэдээлэл өгөхийг хүсч байна.

МАН-ынхан “Найман шарга”-д очиж, ам.долларын ханшийг өсгөж байгаа сурагтай. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 3600 төгрөгт хүрлээ. Та нар нэг болохоор долларын ханш өсгөж ААНБ-уудыг хохироодог, нөгөө талаар мэдээллийн давуу талаа ашиглаж эдийн засаг хүндрүүлж байгаад ашиг олдог байдлаа боль гэв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бодитой, баттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүн зоригтой хүн. МАН-ын хэн гэдэг гишүүн, хэдэн ам.доллар худалдаад яваад байгааг шууд хэлэх нь зөв. Түүнээс олон зуун гишүүнийг хамаатуулж ярих хэрэггүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баасансүрэн
1 жилийн өмнө
202.126.89.40

Үг эзэнтэй нь дээр

Иргэн
1 жилийн өмнө
103.26.194.247

Солиорсон мал аа үнэн бол нэрииг нь хэлээч эргүү хүүр вэ хэлээч

Зочин
1 жилийн өмнө
103.26.194.247

Худлаа ярих муухай шүү эргээд өөрөө худалч гэж адлагддаг юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.