СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-14

Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, түр хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, С.Ганбаатар, Б.Бейсен нар энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллажээ.

байна. Мөн холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хилийн боомт болон чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонсжээ.

Монгол Улсад 46 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүний гурав нь Ховд аймагт бий. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ сэргэлтийн бодлого - Ховд аймаг” сэдвээр тавьсан илтгэлдээ дурдсан юм.

Мөн тус аймгийн Булган дахь Гаалийн газар болон Хил хамгаалах газрын удирдлагууд хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд БНХАУ-тай хиллэдэг олон улсын Ярант-Такашикэн хилийн боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс нэвтрүүлэх боомтын хүчин чадлыг өргөжүүлэх боломжийн талаар ярилцжээ.  

Үргэлжлүүлэн Түр хорооны гишүүд Булган хилийн боомт дахь Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа нийгмийн асуудлаар ярилцаж, санал солилцжээ. Уг уулзалтад “МонЭнКон” ХХК болон “Тефис Майнинг” ХХК-ийн удирдлагууд, 900 гаруй нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл оролцсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.