Цагдаагийн ажилтны нэрийг барьж, сурагчдыг сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг өчигдөр /2022.10.13/ баривчилжээ.
Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр ирсэн аж.
Тодруулбал, Налайх дүүргийн харьяат 16 настай охин өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" гэж худал хэлж, аравдугаар сарын 7-ны 16:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутагт байрлах …дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг сургууль дээрээс нь авч гарахыг завдсан. Энэ үеэр сургуулийн ажилтан тухайн хүнээс цагдаагийн ажилтан гэдгийг нь нотлох үнэмлэхийг нь шаардахад автомашинаасаа авч ирнэ гэж гараад зугтжээ.
Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, 16 настай охиныг эрэн сурвалжилж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Barij chadaagui yum bol 16 nastai gj yaj medeed bgaan
Баривчилсан гэнээ. Хэл амаа билүүдэхээс өмнө сайн ойлгож уншиж байгаарай.
Баривчлахаасаа өмнөх мэдээн дээр л 16 настай, налайхынх гд бсн, яаж мэдсиим бол ххаха