СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-14

🔴 Х.Нямбаатар: Өрөө зургаан сараас дээш төлөөгүй бол дампуурсанд тооцно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.10.14/-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа

Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 53-д Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгагдсан. Түүнчлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын тавдугаар хавсралтаар тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан бөгөөд үүнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж 2022 оны нэгдүгээр сард багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй хэрэгжиж байгаа бөгөөд дотоод гадаадын судалгааны байгууллагаас Дампуурлын тухай хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны Олон улсын чиг хандлагад нийцүүлэн сайжруулах санал гарсан.

Дампуурлын хэрэгтэй холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр 2004-2021 онд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 18 жилийн хугацаанд 268 дампуурлын хэрэг шийдвэрлэгдсэн байна

Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, үүрэг гүйцэтгүүлэгчийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй этгээдийг татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйтлээс урьдчилан сэргийлэх зэрэг харилцааг зохицуулна. Банкны системтэй холбоотой асуудлаар банкны дампуурлыг Банкны тухай хуулиар зохицуулах, салбарын онцлогоос шалтгаалж, санхүүгийн байгууллага, шашны байгууллага, төрийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, хуулийн этгээдүүдийн төлбөрийн чадваргүйтэлтэй холбоотой нарийвчилсэн нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулхаар тусгасан. 

Одоо хэрэгжиж байгаа Дампуурлын тухай хуулиар төлбөрийн чадамжтай эсэх нь хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбоотой тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох аргаар тооцохоор төсөлд тусгав.

Тухайлбал, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг өөрчилж, бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэгээр тооцохоор төсөвт тусгалаа. Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байснаар өрийн сүлжээг нэмэх, шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр төлөгдөхгүй байх зэрэг сөрөг үр дагавартай.

Тиймээс хууль эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн өрөө үргэлжилсэн зургаан сараас дээш хугацаагаар тохиолдол төлбөрийн чадваргүйд тооцох хүсэлт гаргах эрхтэй болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.