СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-14

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, СЭМҮТ, Монголын оюутны холбоо, хамтран оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор зохион байгуулахаар болж, аяны нээлтийг өнөөдөр хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, НҮБ-ын Хүн Амын Сангийн мэргэжилтэн Г.Шинэтөгс, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн нар оролцсон байна.

Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 2018 оноос хойш Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай" тушаалын дагуу жил бүр тогтмол зохион байгуулж, аяны хүрээнд оюутны эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

“Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар оюутны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааг Үүний зэрэгцээ оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, оюутан, суралцагчдын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн шалтгааныг тодруулан, дүн шинжилгээ хийх юм.

Мөн аяны хүрээнд оюутан, суралцагчдад “Нөхөн үржихүй- Гэр бүл төлөвлөлт”, “БЗДХ- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, тамхины хор уршиг”, “Эрүүл зөв хооллолт”, “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд”, “Осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, нөлөөллийн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.