СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-14

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авахад 3 хоног үлдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу ирэх лхагва гарагт Төрийн ордонд зохион байгуулна.

Тус өдөр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөлт”, “Тогтвортой эдийн засаг”, “Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд иргэн Таны саналыг “D-Parliament” цахим  хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар аравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. 

Өнөөдрийн (2022.10.14) 10.00 цагийн байдлаар 7,520 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 382 иргэн саналаа өгөөд байна.

Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.

Иймд .

2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээх бөгөөд  төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагуудын нийт 800 гаруй төлөөлөл танхимаар болон цахимаар оролцохоор бүртгүүлээд байна.

Та төсвийн төсөлд санал өгөхдөө дараах зааврыг дагаарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.