СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлснээс Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгч байгаа юм.

Шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэлийг үе шаттай явуулж байна. Энэ удаагийн шалгалт өмнөх шалгалтуудаас онцлогтой болсон. Нэгдүгээрт, ерөнхий шалгалтыг жилд нэг л удаа өгдөг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар улирал бүр зохион байгуулна. Хоёрдугаарт, ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болсон” гэв.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Дараагийн шатны шалгалт бол тусгай шалгалт. Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн хүрээнд авдаг. Өнгөрсөн наймдугаар сард ” гэлээ.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, Тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.