Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг ашиглалтад оруулжээ.
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн үйл ажиллагааг эхлүүллээ.
Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.
Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллжээ.Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1 ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнзүйл сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.