СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-14

🔴 LIVE: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах олон холбоог нэгтгэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ашгийг хамгаалах лобби бүлгийг УИХ дээр байгуулахаар болжээ. Түүний санаачилгаар өнөөдөр ХНХЯ-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон холбоо байна. Холбооны тэргүүнүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлын талаар лавлахад нэг л зүйл ярьдаг. Иймд нэгтгэж зангидах, тодорхой бодлого шийдвэр гаргахын тулд энэхүү уулзалтыг хийж байна. Ажлын хэсэг гарна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өнөөдөрийн уулзалт бол Монгол улсын Засгийн газраас 2021, 22 онд гарсан тогтоолын хэрэгжилтийг дүгнэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон холбоодыг нэгтгэж, Үндэсний нэг том холбоо болгох, тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой, эхний алхам гэж ойлгож байгаа. Засгийн газраас ажлын хэсэг байгуулна. Өмнө нь байсан холбоог татан буулгах ч юм уу, цомхон, хурдан, үр дүнтэй ажиллах ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. 

Үр дүн гарахад тодорхой хугацаа шаардагдахыг үгүйсгэхгүй. Гэлээ гэхдээ бид хугацаатай үүрэг даалгавар авлаа гэж ойлгож байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.143.40.136

сонсогдохгүй байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.