СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-14

ДЭМБ-аас 21 аймагт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 21 аймаг, зарим сумдад нийт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болжээ.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Анузаяа, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стийв Винкетс болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор байнгын дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллагууд тэр дундаа ДЭМБ-д талархал илэрхийлье. Өнөөдөр 21 аймаг, зарим сумдад тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болж байна. Үүн дотроо эх хүүхдийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа явуулдаг бүсийн эмнэлгүүд болох Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт дахь Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж харж байна. Мөн сүүлийн 10 жилийн дунджаар 16.5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16.9 хувийг эзэлж, түүний 23.6 хувь нь зам тээврийн осол эзэлж байна. Энэ нь осолд өртсөн иргэдийн амь насыг шуурхай аврах, газар дээр нь үзүүлэх тусламжийн чанарт сайнаар нөлөөлнө” гэдгийг онцолсон байна.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, зэрэг 14 тоног, төхөөрөмж багтжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.