Хүндийг өргөлтийн Ази тивийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчдын амжилтын мэдээ тасралтгүй үргэлжилсээр байна.
Энэ сарын 6-16-ны өдрүүдэд Бахрейны Вант улсын Crowne Plaza зочид буудалд зохион байгуулагдаж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас МУГД Ц.Хосбаярын удирдлага дор МУГТ М.Анхцэцэг тэргүүтэй дөрвөн тамирчин хүч үзэж байна.
Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -59кг жинд Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -71кг жинд Г.Анужин огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэхийн сацуу огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр (10.13) эмэгтэйчүүдийн 76кг жинд О.Дархижав огцом өргөлтөөр 98 кг өргөж, мөнгөн медаль хүртлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 87кг жинд МУГТ М.Анхцэцэг хүч үзэх хуваарьтай байна.