Газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдөр /2022.10.14/ 08:55 цагт Улаанбаатар хотноо хүчтэй мэдрэгдлээ.
Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, Өнөөдөр өглөөний 08:52 цагт Большое Голоустное тосгоноос 19 км зайд, газар хөдлөлтийн голомтод 5.9 магнитуд, эрч хүч 7.9 балл, энергийн ангилал 14.5 хүрсэн газар хөдлөлт боллоо. Энэ нь Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг боллоо. Үүнээс улбаалж 10 орчим минутын дараа 3.0 магнитудын чичирхийлэл Монголын нутаг дэвсгэрт мэдрэгдсэн гэлээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгуудын нутагт мэдрэгдсэн ажээ.
Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар Онцгой байдлын газарт мэдээлэл ирээгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.