СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-14

Шатахууны чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНСУ-д өнгөрсөн сарын 21-ээс 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын холбогдох албан хаагчид хамрагдаж, БНСУ-ын газрын тос, бүтээгдэхүүний хууль эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанар хяналтын тогтолцоо, татварын тогтолцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар арга туршлагаас суралцаж, судалжээ.

Энэхүү сургалт нь БНСУ-ын КОЙКА болон УУХҮЯ, Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээрийн хүрээнд явагдаж байна. Дээрх төслийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.