СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд эргэж ирнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мейтью Фэрэнс, Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарай нарыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэнд монголын талд талархал илэрхийлээд, КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд энэ 10 дугаар сарын 18-ны өдөр Монголд эргэн ирж, үйл ажиллагаагаа сэргээж байгаа талаар мэдээлсэн юм.

Сайн дурын ажилтнуудын эхний ээлж 27 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түлхүү англи хэлний боловсрол болон нийгмийн хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулах аж.

АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ой 2021 онд тохиосон бөгөөд өнөөг хүртэл Энх тайвны корпусын нийт юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.