Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд маргааш 08 цаг 30 минутаас нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.
Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгнө.
Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.