Анхны төрөлтөөрөө "Өргөө" амаржих газарт ирж хэвтэн найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс "Сүртэй юм, угаасаа өвддөг" гэх мэтээр загнаж, үл тоосны улмаас бүсгүй төрж чадалгүй, хүүхэд нь эндсэн харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө /2022.10.05/ гарсан. Бүсгүйн эгч Д.Номин-Эрдэнэ Zarig.mn сайтад дараах ярилцлагыг өгч гомдолтой байгаагаа хэлж байжээ.
Тэгвэл тус эмнэлгийн эмч нарын буруугаас үүдэж 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн хэрэг мөн л өнгөрсөн онд гарсан. Тодруулбал, Иргэн Б-д АТРОПИН гэх тариа хийгээрэй гэснийг сувилагч андууран АТРОПАЙН гэх булчин сулруулах тариа хийснээр зургаа хоног ухаан оролгүй байсаар нас барсан байна.
Дээрх хэргүүдээс гадна 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр буюу наадмын өдөр "Өргөө" амаржих газарт нэгэн зэрэг гурван хэрэг гарсан байна.
Тодруулбал, Н.Ариунтуяа гэх 31 настай бүсгүйн төрөх явцыг буруу удирдсаны улмаас ураг амьгүй болжээ. Эх тэр өдөр илүү тээлттэй, төрөлтөө шийдүүлэхээр очиж үзүүлэхэд хүлээн авахын эмч хэвтүүлэлгүй буцааж, улмаар дахин ирж хэвтэхэд төрөх тасгийн эмч нар үзээд "ураг хэт том байна" гэж оношилсон. Ингээд төрөх явцыг удирдахдаа тактикийг буруу боловсруулж, өөрөөр нь төрүүлэх замаар зүтгүүлж, хүчилж байгаад хүүхдийн толгойг арай хийн гаргасан ч мөрийг нь гаргаж чадахгүй байсаар нярайг амьгүй болгожээ. Хүү 5060 гр амьгүй төрсөн.
Мөн М.Даваадэлгэр гэх 31 настай бүсгүйг төрүүлэх явцад умайг нь урж, дахин төрөх аргагүй болгосон бол Б.Отгонбаатар гэх 27 настай бүсгүйн умайг бүрэн хэмжээгээр урсны улмаас дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Дээрх эхчүүдийн энэхүү эндэл хэдхэн цагийн зайтай гарсан бөгөөд хүүхдийг нь өөрөөр нь төрүүлэх гэж хэвлий дээр нь дарж хүчилжээ. Энэ үедээ умайг урж, их хэмжээний цус алдуулсан. Яаралтай хагалгаанд оруулж хоёрын хоёр эмэгтэйн умайг бүхлээр нь тайрч авчээ.
Нэг өдөр гурван зэрэг ийм ноцтой хэргүүд гарсан ч өнөөдөр тус амаржих газрын эмч ажилтнууд уг хэргийг хав даржээ.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Ж.Энхцэцэг захирал ажлаа авснаас хойш маш олон чадварлаг эмч ажилтныг ажлаас нь гаргасан. Нарийн мэргэжлийн эмч нар дутагдаж, үүнээсээ болж эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ алдагдаж эхлээд байхад ч арга хэмжээ авахгүй байна. ЭМЯ-аас шалгалт хийхэд "Боловсон хүчний дутагдал гараагүй" хэмээн худал ярьж резидент эмч нар болон мэргэжил дээшлүүлж байгаа оюутан гээд 41 хүнийг жагсаалтад оруулж нүд хуурсан. Энэ нь илэрсэн. Одоо яг эх, нярайд эмнэлгийн тусламж үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч нарын дутагдалд ороод эхлэнгүүт өндөр насны тэтгэвэртээ суусан эмч нараас дуудан ажиллуулж байна. Энэ янзаараа хэдэн сар, жил аргалах гэсэн юм бэ" хэмээн ярьсныг манай сайт нийтэлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт ажиллаж байсан эх нярайн мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны тэвчишгүй дарамтаас болж ажлаас нь гаргасан тэрбээр орны хүнийг нь авдаггүй. Дадлага туршлагагүй эмч нарыг ойр ойрхон жижүүрт шахан гаргаж ажиллуулдаг. Үүнээс үүдэж ажиллах хүчний бодлого төлөвлөлт алдагдаж, хүний нөөцийн зөв хуваарилалт хийн ажиллаж чадахгүйд хүрчээ.
Хамгийн ноцтой нь "Өргөө" амаржих газрын удирдлагын буруу үйл ажиллагаанаас үүдэж өнөөдөр тус эмнэлэгт амаржиж буй эх үрийг энх тунх төрүүлэх явц алдагдаж эхэлсэн бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дампуурсан, ёс зүйгүй, ухаан нь тэнэг болсон хог шаарнууд ажилладаг юм байна
Шөнө бүгд хаяад хаана орсон нь мэдэгдэхгүй унтчихдаг юм бна лээ. Өглөө ээлж солилцоно гээд шөнөжин өвдсөн хүнийг тоох ч үгүй хаядаг. Ёстой аймаар газар
Хичээлдээ хайнга анагаах төгссөн залуу боловсон хүчин .!!!!Багажаа ашиглаж чадахгүй .!!!
1 р төрөх ийм аймшигтай газар болчихсон юм уу. Хүнээ үхүүлье гэвэл эднийх рүү очих болж, Энхцэцэг гэгч яриагаараа бол мундаг гэж өөрийгөө өмөөрөвч ямар ч удирдах арга барилгүй, чадваргүй худал авгай болтой. Ийм олон эх үрийн амь нас, эрүүл мэндийг хохироочоод бусдыгаа муулаад яваад байдаг нь зохисгүй байна. Сайдыгаа унагах хэмжээнд үзэлцэнэ л гэнэ, төрөх эмлэгт баахан тэтгэвэрийн цагдаа зэрлэг авгай нар цуглуулчихсан. Энэ амнэлэгт цоо шинэ удирдах бүрэлдэхүүн тавьж ажлыг нь сайжруулах, цагдаа нарыг явуулах, мэргэжлийн туршлагатай эмч нараар хүний нөөцөө сэлбэх хэрэгтэй юм байна. Төсөөлшгүй аймшигтай газар .....
Битгий хуцаад бай. Энхцэцэг гэдэг эмчийг танх ч үгүй. Үйлдвэрчний даргын ярианаас Энхцэцэг эмч шударга ажлын төлөө хүн баына лээ. Эндэгдэл багассан гэж аль аль тал нь ярьж бгаа. Нуусан бол Энхцэцэг нуусан уу.
Дарга гэхээсээ гадна эмч сувилагч нарын хувийн хариуцлага харьцааны соё ,мэдлэг ,чадвар дутагдалтай байдал л харагдаад байна.Бүх юман дээр мөнгө нүдэнд нь харагдаад ажлаа хийж чаддаггүй юм биш үү ...........
Энэ даргыг социалаар баруун солгойгүй л магтаад байсан нидэр дээрээ хэцүүл хүн байна ш дээ үнэн зөв сэвцэгээрэй дээ хэтэрхий пялдагнах нь аюултай байж мэднэ хариуцлага ярих хэрэгтэй биш үү
Чадварлаг гэж өөрийгөө оношилдог эмч бүр нь өөрийн эмнэлэгтэй байж байнга мөнгө нэхэж төрөхөөр ирж бгаа эхчүүдэд сэтгэлгүй хандаж бгаа юм, өөрийн эмнэлэгт нь мөнгө өгвөл гараа сунгадаг ийм байж хэзээ ч болохгүй халсан нь маааш зөв дахиад үлдсэн бол дахиад хал тэгж бж чин сэтгэлээрээ ажиллах эмч нараа сайн сурга залуу эмч авч ёс суртахуунтай байх, болох талаар үлгэрлэ … тэгж байж дахин ийм алдаа гарахгүй
Угаасаа дампуурсан газаршдээ.Цэрэнсамбуу эмч байна.Мөнгө харахаараа дэгдэж гүйгээл төрөх гэж байгаа эх нараа ч тоохгүй.бас архи ууна.Тэр батцэцэг бас болж бүтэхгүй бүх юманд л орооцолдож явахын..миний мэдэх олон хүн хохирсондоо.
Мундаг сайн эмч болсондоо бишээ юу ч сураагүй дунд муу сурсан юмс л төгссөн учраас мэдэх чадах юмбайхгүй учир зугтааж нуугдаж унтацгаадаг байх.
Мундаг эмч ажлаас гарсан ба лээ дэ
Enhtsetseg emches bologui baih olon jilin bugshsan mafjsan jijig dargantsrudin mu ajillaganas bolje
Энхцэцэг нуугаа юу хуцах юмаа
Эмч болох нь хүн эмнэх биш шууд бизнес гэж хардаг болсоноос муу сурдаг хүүхдүүд арын хаалгаар орж муу эмч нэртэй алуурчид, мөнгө харсан өлөн нүдтэнгүүдээр дүүрчээ
Энхцэцэг гэдэг дарга нь гудамжны согтуу авгай шиг хашгичиж цовхчоод бгааг нь харахад дарга байж чадахааргүй эмэгтэй бналээ. Соц үеийн төрөхийн дарга авгай нарын уламжлалыг гүн шингээсэн энэ мэт дарга нараас үтэр түргэн салах хэрэгтэй. Хаана хэнийг яаж загнаж арга хэмжээ авахаа мэдэхгүй ийм үе дуусах ёстой! Шударга зарчимч гэсэн тэнэг шошго зүүлгэх хэрэггүй!
Энхцэцэг багш чинь ажил хийж сураагүй , хүн удирдаж чадахгүй би гээр өвчилсөн юм шиг харагдлаа. Шилдэг ажилсаг хамт олныг тарааж дууссан. Маш харамсалтай
Medeej vhel amidralig shiideh hvnii amitai holbootoi ajil munuus mun btal hiisen ajil Helsen vgee martsan uu esbel vl tooson uu. Hiisen aldaa Helsen vg ni uuriig ni ilchleed bgaa yum bna. Hvnii hiisen buruu vil ajillagaag yrihdaa dandaa uur busad hvnees bolson yum shig bichij yrihaa bolio. Ug hvndee arga hemjee gee abch surah ni chuhal shv....
Энэ даргыг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээрээ зохион байгуулах чадваргүй юм байна гэж харлаа. Харин захиргаа, аж ахуйн талдаа сүрхий юм уу даа. Бас удирдах арга барилаа өөрчлөхгүй бол олон жил дарга хийгээд бусдын үгийг сонсдоггүй хэт дураараа болсон байна. Аливаа юм 2 талтай.
Хөгийн юмнууд энийгээ тухайн үед нь хэлж бичихгүй яасын гэнэт хэлж гэнэ шал худлаа гарууд
Соц нийгмийн үeд бүх эмэгтэйчүүдийг МӨНГӨ авалгүйгээр сайхан төрүүлдэг байсан . 7 хоног хүүхдээ авахгүй хөхүүлэх цагт нь авна . Гэртээ гарсан хойно нярайн хэсгийн эмч байнга үзнэ зөвлөгөө өгнө . Тэр үeд бид төрөхийн даргатай уулзах шаардлагагүй байсан .
2009 онд лав мөнгө авч төрүүлэхийг нүдээрээ харсан. 4 хүнд мөнгө дугуйлж өгч байсан. Мөнгөгүй хүн үхэх л ганц зам үлджээ. Энэ муухай харгис үйлдлийг зогсоосон энэ Энхцэцэг эмчийг харин ч шагнах хэрэгтэй биш үү
Ёо бүр төрөхөөс айж байна шүү
Ер нь дээрээ ямар удирдагч байна дороо тийм байдаг гэж үнэн үг байдаг Төрд Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ гэх мэтийн ухамсар дорой худалч бялдууч, хулгайчуудаар дамжихаар ойлгомжтой шдээ Дээр Монголын төрийн үеийн үед доройтуулахыг хүсэж ирсэн Хятадын бодлого хэрэгжиж байна
Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёр ямар хамаатай юм бэ? Битгий тэнэгтээд байгаарай. Гутаах юмаа олж ядах юмаа.
Одоо ч ажилтан тогтвор сууршилгүй ажлаа таслаад хаяаад дураараа явна хариуцлага байхгүй. Хэт дураараа захирах захирагдах хүндлэх ёс мэдэхгүй энэ олон үхрийн эвэр шиг хүмүүсийг удирдана гдг хэцүү. Арыг нь даадаг танилтай байж л удирдана. Тэр танилтай нь поп бол тэгээд өнгөрөө. Аз л мэдэх байх. Хүний чанар гэж ул болсон. Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж матах дуртай яамаар ч юм.
Хэдийгээр мэргэжилтэй ч голнь хариуцлага сахилгагүй байдал даамжирсан улмаас лхүний амь эрсдээд удлаа энэ хамт олныг тарааж өөр өөр газаот ажиллуулах хэрэгтэй гэж бодож бна уучлаарай өөрийн бодол
Zarim neg sarmagchin ichhee boiljee zurel amidqrj chadahgui yum setgel gonsoj bna unheer harmsaltai
Enkhzezeg emchiig buzaaj tavi
Awilgachdiin zahialgat site
Анагаахын чиглэлээр төгсгөдөг хувийн эмнэлгүүдээ хаасан дээр дээ,анагаахад ордог шалгуураа ,цалингаа өндөр болгоод хариуцлагаа нэхэх хэрэгтэй. Буруу бол аль алиндаа л бгаа бх
АНАГААХЫН СУРГУУЛИЙН ЧАНАР ЧАНСААГ САЙЖРУУЛАХ, ЧАНАР МУУТАЙ СУРГУУЛИА ТАТАН БУУЛГАЖ НЭГТГЭЖ ЦОГЦООР НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ЭМЧ НАРЫГ УЛСЫН ЭМНЭЛЭГТ АЖИЛУУЛАХГҮЙ БХ ЕР НЬ ДЭМИЙ ЮМ БАЙНА ЛЭ ӨӨР ХАНДЛАГА ГАРАГДАГ САНАГДСАН 1Л УДААГИЙН ҮЗЛЭГТ / ТЭР ЭМНЭЛЭТ ОЧВОЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ӨГНӨ ГЭЖ ХЭЛЖ БСАН/
Арын хаалгаар мөнгө төлж сурсан нэртэй алуурчин бэлгэдэг болчихсон уим уу эмч нар чинь хүнии амь дүйсэн ажилтай тангараг өргөсөн хүмүүс бдаг гэж л бодож явлаа бурхан минь иим ниигэмд иим эмч нартай яаж эрүүл үрс төрөх вэдээ өвчин зовлонгоор мөнгө олоод хоол болдог л уим байхдаа бурхан минь хүн чанар ажлынмчавдар хариуцлага гэж бүр байхгүй иим эмнэлэг. Нэртэй моорог байж яаав ч өолохгүй шүүдээ төр засгиин шахаа бас нөлөөлсөн л бнаа
Эмнэлгиин ажлыг эмч болох гэсэн сэтгэл зүтлэгтэй хүн л хиинэ. Дээ тэрнээс төрд ажилласан нэртэй тэтгэвэрт гарахдаа овоо мөнгө авчихна гэсэн мөнгөнд толгойгоо мэдүүлсэн хүмүүс хиихгүй ажил шүүдээ
Бүгдийг нь эмчлэх эрхийг нь хурааж шоронд хий.
ерөн ганцхан өргөө амаржих гэлтгүү энэ амгалан амаржих үнэхээр аймар газар байналээ хүнийөмнөөөс жирэмсэн болчихсон юм гэрлүүгээ яв төрөх болоогүү байна гэх мэтчилэн өвдөөд усан гараад ирхэд эмч нар нь бүр нэг ямар нинжин сэтгэл эдр гэж байхгүй бүгд балиар заваан ааштай
Ymar. Hariutslagagui. Ymbe. Iim. Baij. Bolohu. Herhewch. Iim. Bj. Bolohguiee. Yagaad. Hariutslaga. Tootsoj. Tsalin. Mungiini. Hasdaggui. Ymbe. Hatuu. Hariutsalaga. Tootsihgui. Bolohoor. Ene. Meregjiltengvvd ni. Dawardag. Ym. Bna ldaa. Urguu. Amarjih. Gazriig. Ingej. Hariutsalagagui. Ajillaj. Ard. Olnig. Hohirooj. Bhaar. Diildehgui. Alban. Gazriin. Meregjiltnvvdiig. Komoorno. Solih. Ymu. Eswel. Ene. Baiguullagiig. Tatan. Buulgah na. Zuw. Bhaa. Emnelgiin. Dund. Meregjilten. 70. Garsan. Undur. Nastan
Ер нь бидний монголчууд иймэрхүү л ёс суртахуунтай, дээр, дооргүй. Гэнэт одоо мэдэж байгаа юм шиг гайхаж бичих юм. Үндсээрээ буруу сэтгэдэг. Ёсоороо байдаг нь өдрийн од шиг. Өөрөө буруутай байж бусдад хүнийг зөв байх ёстой гэж зааварладаг. Ингээд өөдөлдөггүй.
Эмч нар өөрсдийнхөө үзэл бодол, хувийн эрх ашгийнг нэгдүгээрт тавьж ажлаа хийдэг, Мөнгө өгсөн хүнд үйлчилдэг,танил тал хардаг, бэлэг сэлт авах дуртай, өөрсдөө ёс зүйгүй, Өвчтөнийг Камерт бичиж дарамталдаг,ажлын хариуцлага хүлээх чадваргүй, өвчтөнд чин сэтгэлээсээ үйлчилдэггүй, мөнгийг эрхэм зорилгоо болгодог, шаардлага хэлдэг хүнд дургүй, урсгалаараа өрөөндөө суугаад хувийнажлаа хийдэг хүнд дуртай, өвчтөнг МӨНГӨ болгож хардаг гэх мэт маш сэтгэлгүй хүн чанаргүй албан тушаал эрх мэдлийн төлөөх тулалдаанд орохдоо гаршсан, ил тод ярих хэлэх чадваргүй, нүүрэндээ баг өмссөн ЭМЧ гэх олон жил бугшсан суусан авгай нараар дүүрсэн байна
Энэ газар луу эхчүүдээ битгий зүглүүл мөнгө зээлээд ч хамаагүй интермед гурван гал руу хяналтанл ороод төрүүл эх хүүхэд амьл мэнд эрүүл байх нь хэдэн төгрөгнөөс илүү үнэтэй интермед бол ийм тохиолдолд эрсдэл гаргахгүй шууд кесерт орж эрүүл саруул хоёо хүн л байгаа төрсний дараах үйлчилгээ сайн хажууд нь аав нар нь бас хамт асраад л байж байгаа.
Энхцэцэг дарга бол мундаг ухамсартай хүн бн лээ. Харин тэр эсрэг талын хүмүүсийг нь хараад бгаарай. Хараажийн хар хэрээнүүд.
Хувийн эмнэлгийн эмч нар хувийн эмнэлгээ л ажиллуулах нь зөв байх. Улсын эмнэлэгт давхар ажиллуулаад байж болохгүй ш дээ. Улсын эмнэлгийн эмч нарыш чхдавхижуулах хэрэгтэй. Хүмүүс улсын эмнэлгийн эмч сувилагч нарт мөнгө өгөх гээд байдаг бол тэрийг нь зохицуулж , эмч нарт нь урамшуулал болгож өгөх хэрэгтэй.
18 оны 1 сард шөнө 3-аас жинхэнэ өвдөлт нь явагдаад нөгөө эмч нар нь ээлж солилцохыг хүлээцэн 11 хүртэл өвдөөд төрсөн ашгүй ээлж солилцсон эм нь сайн эмч байгаагүй бол үхэх байсан байх. Гэхдээ зөндөө зовсоон хүмүүс 1, 2 хоноод л гардаг бол би 7 хоноод гарсандаа.
Хөөрхий Монголчууд минь сувьдаг шунахай хүмүүсийн эрх ашигт арай дэндүү тээрэмдүүлж байна шүү, ялангуяа энхрий бяцхан үрс минь. Ардчилсан Улс гэвч даан ч хариуцлага, ёс зүйгээ идээд дуусчихжээ. Энэ улсад бүрэн шинэчлэл хэрэгтэй болж дээ.