СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-10-13

“Намрын Хит 2022" нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолт бямба гарагт болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Намрын Хит 2022" нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолт 2022.10.15-ны 19:00 цагаас UB Palace-т ГАНЦХАН УДАА зохион байгуулагдана.

Үндсэний өв соёлыг дээдлэгч Өлзий телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг Хаврын хит, Намрын хит тоглолтуудыг Монголчууд хэдийнэ мэдэх болсон.

Хавар, намартаа зохиолын дууны шилдгүүдийг нэгэн дор цуглуулдаг энэ жилийн тоглолтод МУАЖ С.Батсүх, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, Б.Батболд, Ж.Уранчимэг, Ч.Амаржаргал, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, СТА Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг, ардын дууч Д.Бурмаа, Г.Эрдэнэчимэг, морины Л.Нарантуяа, Н.Мөнгөншагай, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Т.Дэлгэрмөрөн, Д.Найдандорж, Д.Амарсайхан, Ж.Солонго, жүжигчин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Б.Гүрбадам, Э.Чулуунчимэг, Я.Гэрэлчулуун, н.Уранзаяа, А.Анхбаяр, Б.Чанцалдулам, н.Баяндалай, П.Жимсээ, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, Ө.Бохьшарга, Г.Даваадалай, У.Сансар, О.Одончимэг, П.Равжир, Б.Эрдэнэхүү, Д.Пэрэнлэйлхагва, бяцхан сод авьяастан Бат-Энэрэл нар оролцож, хит уран бүтээлээ толилуулна.

"Намрын хит-2022"-ыг телевизээр үзэх бол DDish Live 900 /Утас: 7777-1434/, Univision, Unilive 88 /Утас: 7711-8811/ төлбөрт сувгаар 2022.10.15-ны 19:00 цагаас шууд үзэх боломжтой.

Тасалбар худалдаалах цэгүүд:

UB PALACE -ийн билетийн касс /9900-1369/

TICKET.MN сайтын оффис /9008- 6565/

Тасалбар захиалга боломжууд:

1900-1950 үнэгүй хүргэнэ.

Лавлах утас: 7014-0434, 9494-1909, 8074-1909

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.