СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-13

Электрон тамхи хэрэглэгчид СЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулна гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монголын Вейп хэрэглэгчдийн холбоо ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир өнөөдөр /2022.10.13/ Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн талаараа мэдээлэл хийв.

Тэрээр,

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд төрийн байгууллагын ажилчид янжуур тамхины компаниудын гар хөл болж, хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл тарааж, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн гэх ноцтой мэдээллийг явуулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяа ТМ телевизид өгсөн ярилцлагадаа “Янжуур тамхи нь 20-25 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг бол электрон тамхи нь 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай” гэх мэтээр шинжлэх ухааны ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хэрэглэгчдэд зориудаар тарааж байна.

Электрон тамхи нь дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж, 360 сая хэрэглэгч бий болгож чадсан. Тэр ч байтугай насанд хүрсэн хүний тамхинаас гарахад дэмжлэг болж байгаа бүтээгдэхүүн.

Манай төрийн бус байгууллагаас электрон тамхи хэрэглэгч 250 мянган иргэний эрх ашгийг зөрчсөн мэдээллээр иргэдийн итгэх итгэл, сэтгэлзүйд дайралт хийсэн мэдээллээр, янжуур тамхийг ургамлын гаралтай мэтээр сурталчилж, буцаад янжуур тамхиа татуулах далд санаа агуулж ярьж байгаа энэ албан тушаалтны хувьд ноцтой зөрчлүүд харагдаж байна.

Хэт нэг талыг барьсан мэдээллийн ард давхар авлига, ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, бусдаас авлига авч, энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр сурталчлах, эсвэл дээд албан тушаалтны даалгавраар утаат тамхийг сурталчилсан мэдээллийг иргэдэд хүргэж байж болзошгүй. 

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг шалгаж, ийм мэдээллийг нийгэмд тарааж буй этгээдүүдийг олж тогтоож, электрон тамхи хэрэглэгчдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлтэй байна гэж ярив.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

чорт
2 жилийн өмнө
202.126.89.135

сенсаац болгох гээд ядцан гарууу энэ мэдрэл чинь. угын хортой гэдгийн нотолчоод байхад чинь юун 250 мянган хүний эрх ашиг. Малууд их болжээ. яанаа энэ хүмүүс

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.124

Erguu dagziig ooriinh ni setgetdiig shalguul

Ккк
2 жилийн өмнө
192.82.66.181

Энэ бол шалгагдаж туршигдаж тодорхой болоогүй бүтээгдэхүүн. Уршиг нь бүр аюултай ч бж болно. Оруулж ирэхийг хориглох хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.71

Оруулж ирэхийг хориглох хэрэгтэй

Сүүгий
2 жилийн өмнө
59.153.113.45

Харин ч насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхинд ороход их түлхэц болж байгаа байх шүү

зочин
2 жилийн өмнө
202.9.41.128

Хортой шүү. Ямар тамхи бсан ч. Тэр нь хортой. Энэ нь хоргүй гэж бх уу? !!!!!!

Зайоаа.
2 жилийн өмнө
124.158.65.21

Хортой нь гарцаагүй үнэн шүү

За зайлаа
2 жилийн өмнө
124.158.65.21

Хортой нь үнэн шүү

oogii
2 жилийн өмнө
66.181.161.44

oruulj irehiig hori

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.155

Наадах чинь электрон тамхиндаа өөрөө хордсон бна. Юуных нь хоргүй байдгий. Хоол л биш бол хор байж л таараа. Хүний уушиг хүчилтөрөгчөөс өөр юмаар амьсгалах юм бол угаасаа хордоно. Ийм мал юмнууд бас холбоо молбоо байгуулчихчээ. Угаасаа энийг электрон тамхийг хорих хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.201

Ямар ч тамхи хортой.Электрон тамхи хилээр нэвтрүүлэхийн хориглох хэрэгтэй.

Зочин
2 жилийн өмнө
103.161.242.98

Zawtai sda we

Зочин
2 жилийн өмнө
122.201.22.240

Хуцдаг хүүр үйлдвэрлэгч вэ тэр электрон тамхиа хоргүй гэдгийг нь батлаадах л даа

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.90

Эргүү мал вэ өөрөө электрон тамхи оруулж ирдэг дагз байна даа

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.117

Муу гэдгийг өөрсдөө ч мэдэж байгаа байлгүй мөнгөнөөс болж үхлээ юу өөрийн чинь хүүхэд далдуур татаад явж байгаа ч юм билүү

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.117

Муу муу залуус минь тэр дундаа охид бүсгүйчүүд болих хэрэгтэй муухай харагддаг шүү

bilgee
2 жилийн өмнө
202.126.89.18

Тамхи хоргүй гэж сурталчлах ёстой у тэгээд. Электрон тамхи янжуур тамхинаас ялгаатай нь гэвэл янжуур тамхины найрлаганд байгаа химийн бодис нь цөөн ч гэлээ утаа гаргахгүй, халаах, үнэр, амт гээд өөр нэмэлтээр химйин бодис агуулдаг хорын хувьд огт ялгаагүй. Харин ч хоргүй мэт сурталчилж бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг тамхинд уриалан дуудах хандлагатай бна. Төрийн албан хаагч нар ч хуулийн зохицуулалтгүйгээс ихээхэн татаж нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж бна. Тамхины эсрэг хамт тэмцэхээсээ өмнө дэмжих холбоо байгуулсан ч байх шиг. Арай дэндүү юмаа. Тэгээд энэ холбоо хүлээн зөвшөөрөгдсөн холбоо юу. Арай арай.

Smylo
2 жилийн өмнө
202.126.89.236

Hahah. Zugeer baij baigaad Tamkhichidiin holbootoi boloosh.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.54

электрон тамихийг хар тамхитай адилтган зүйлчилж хориглох, шийтгэх хууль УИХ аар яаравчлан хэлэлцэж батлах санал дэвшүүлж байна.

Зочин
2 жилийн өмнө
192.82.85.174

Хуцахынмаа Аль нь ч ялгаагүй хор байхад бас хэрэглэгчдийэ эрх швашиг нтр гэхичэжээ. Арчаагүй, эрүүл мэндийн түй ч боловсролгүй амьтан бэ. Харин ёстой бусдыг хордуулдаг өөрийнх нь бизнес дампуурчих вий гээд үхчих гээд байгаам биш үү! Одоо биш ч хэдэн жилийн дараа хор нөлөө нь мэдрэгдэнэ малнуудаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.