Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Саяхан буй өнгөрсөн тавдугаар сард баталсан 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Гэтэл одоо орж ирж байгаа төслийг бүх тоогоор нь харьцуулаад үзээрэй. Хэлбэрийн төдий, бүх үзүүлэлт нь нэмэгдсэн байна. Төсвийн орлогоо 3 их наядаар нэмэгдүүлж, хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэнд баярлаж байсан. Харамсалтай нь, төсвийн урсгал зардлаа 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Сайд нарын багц дээр тавиад урсгал зардлаа нэмэгдүүлчихсэн байна. Ард иргэд улсын өрөнд л хамгийн их санаа зовж байна шүү дээ. Шри-Ланкын араас орчих вий, улс дампуурчих вий гэж айж байна. Гэтэл бид өрийн таазаа нэмэгдүүлнэ гээд төсөөлөөд сууж байна. Харамсалтай байна. Гадаад өрийг дарах, тэглэхийн тулд аль ч Засгийн газар, УИХ ажиллах ёстой. Хүү багатай, урт хугацаатай юм гээд гадаадын зээл аваад л байна.
"Чингис хаан" нисэх буудлыг 750 сая ам.доллараар бариулсан. Гэтэл яг ийм буудлыг зарим оронд 250 сая ам.доллараар барьсан байна. Энэ нь олон улсын жишгээс дөрөв дахин өндөр өртөгтэй бариулсан.
Саяхан УИХ дээр дөрвөн аймагт махны үйлдвэр барина гээд Хятадаас зээл авна гэсэн. Хоногт 1000 мал бог махлах үйлдвэр барихад зах зээлийн ханшаар 10 орчим тэрбумаар төгрөгөөр барьж байхад Хятадын зээлээр бид нэг үйлдвэрийг 60 тэрбум төгрөгөөр барина гээд сууж байна. Зээл авахдаа бид өөрсдөө удирддаг байхгүй бол гаднаас зээл авахаар гадаад орон өөрөө удирдаад байна. Улс орон ийм байдлаар яаж явах вэ.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:
-Бид төсвийн хүрээний мэдэгдлээ тавдугаар сарын нэгэнд батлуулдаг. Ковидоос өмнө төсвийн хүрээний мэдэгдлийн өмнө дараа жилийн төсвөө оруулж ирсэн. Энэ оны хувьд гадна талын хүчин зүйлээс хамаарч төсвийн хүрээний батлагдсан мэдээллийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Урсгал зардал дээр нэмэгдсэн гол өөрчлөлт нь УИХ-аар батлагдсан хууль болон гадаад нөхцөл байдал болж үүссэн зардлын өөрчлөлтийг шингээсэн.
Үүнд, хөдөлмөрийн хөлсний хэмжээний өсөлт, гадаад зээлийн хүүгийн зардлын өсөлт, тэтгэвэр, хүн амын өсөлт, хүүхдийн тооны өсөлт, эрчим хүчний хүчний тарифын өөрчлөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт зэрэг зайлшгүй хүчин зүйлс нөлөөлсөн.
Өрийн хувьд Засгийн газраас 2017 онд ДНБ-ний өрийн хувь хэмжээ 72.5 хувьтай байсныг 50.1 хувь болгож бууруулсан. Энийг цаашдаа үе шаттай бууруулахын тулд ажиллана. Ер нь ирэх жилийн төсөв дээр гадаад зээлийн өр төлөхөөр нэлээд том тоонуудыг оруулж ирсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гадаад өрөө л хурдан төлж дуусгаад газар нутагтаа баймаар бна шүү
Мөнгөнөөс нь нөхдүүд гулгуулаа биз.шалгасан болгон л их.бага мөнгөний асуудалтай болоод байгаа юм биш үү.улныхан нь ажил хийх дургүй.оройныхон нь гулгуулахгүй бол болохгүй болчихсон юм биш үү ккк
Их идэх гэж ийм юм хийж оруулж ирж байгаа юм бишүү засаг ернө өр хийхийн донтой өрийг өрөөр хаана ингэж л ажиллаж хэдэн жил боллоо доо яана даа Ширэн нүүртэнгүүд ч улс аа шри ланкийн араас оруулаадаа
Дэндүү жижиг буудал болсон байна лэ