УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намын жагсаалтаар Их хуралд сонгогдох тухай асуудлыг иргэдээсээ асуухыг уриалав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Би нэг асуудлыг долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж өгөөч гээд олон удаа гуйж байгаа. ҮХЦ Үндсэн хуулийн заалт тайлбарласан. Үндсэн хуулийн 21.4-т орсон холимог тогтолцоо гэх үгийг авч хаясан. Гэтэл ҮХЦ тайлбарлахдаа үүнийг байгаа мэт тайлбарласан нь өөрөө Үндсэн хуулиа зөрччихсөн.ҮХЦ-д хууль тайлбарлах эрх байхгүй. Гэсэн ч иргэдийн хүнээ сонгох эрхийг нам дугуйлах болох мэтээр тайлбарлачихсан. Би ганцаараа ард түмнээр сонгогдоод, та нар намаар сонгогдчихоогүй. Энэ асуудалд гишүүд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ энэ 76 гишүүний хэдхэн хүнд хамааралтай асуудал шүү дээ. Намын жагсаалтаар сонгогдох бол аргаа барсан хэдэн нөхдийн хийж байгаа үйлдэл.
Хууль бус шийдвэр гаргасан Их хурлаас томилогдсон хугацаа нь дууссан гурван нөхдийг эргүүлэн татаач ээ. Мөн би УИХ-ын гишүүний хувиар гомдол гаргасан. Эдгээр асуудлыг хэлэлцэж болохгүй шалтгаанаа Байнгын хорооны хурлаар оруулаад надад албан ёсоор тайлбар өгөөч. Хав дараад байгаа болохоор би УИХ-ын даргыг хардаад байгаа юм. Шударга ёс ярьж байгаад гарч ирсэн биз дээ. Иргэдийнхээ сонгох эрхийг хулгайлж байгаа нь шударга ёс юм уу. Тэгээгүй л юм бол энэ асуудлыг хэлэлцээд нэг тийш нь болго л доо. Гишүүд хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Бид энэ Их хуралд өөрсдийгөө болгох гэж орж ирсэн улс биш шүүдээ. Сонгууль болохоор л бид гуйж гувшаад бүгдийг чадна, шийднэ гээд л гүйлдээд байдаг. Намын жагсаалтаар их хуралд сонгогдох тухай асуудал Үндсэн хуульд байхгүй байхад энэ Их хурал ингээд таг суугаад байна. Ингээд явах ёстой юм бол ард түмнээсээ асууя. Намын жагсаалтыг дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг нэг тийш нь болгоё. Иргэд зөвшөөрөл надад хэлэх үг алга.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юманд хязгаар байдаг бол одоо болноо .Дэндүү улс орноороо ард түмнээрээ тоглож байна .Төрийг цэвэрлэх цаг болсон .Монгочууд тэнэг биш шүү!
Нам харгалзаж сонгохоо больсон нь дээр. Олон түмэн бол хүнийг нь л харж сонгодог жишигтэй болсон.
2012 онд намын жагсаалтаар Сарангэрэл ИХ -ын гишүүн болж байлаа.
их хуралд нам бус эрдэм шинжилгээний эрдэмтэнгүүд салбар бүрээс гарч квотоор суулгах хууль өргөн барих хэрэгтэй нам дагаад юу болж байгааг бид харлаа өөр арга бн уу ард түмэний санал чухалшүү