СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-13

🔴 Ш.Адьшаа: Хүн гүтгэхийг хуулиар зөвшөөрөх гэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноор гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгаа аж. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгааг ирэх хоёр жилийн хугацаанд бууруулж, хоёр оронтой тоонд оруулах зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа юм. 

Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Төрийн албан хаагч мэдээлэл тараах, мөнгөн урамшуулал авах зэрэг ойлголтод тодорхой хариулж өгөхгүй байна. Ирээдүйд гарч болзошгүй үйлдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг юу гэж ойлгох юм. Ирээдүйд болох нь гээд гүтгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Эс үйлдэл, үйлдлийг ялгах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим яагаад үйлчлэхгүй байгаа юм. Хэрэг маргаан шийдвэрлэх бусад хуультай зөрчилдөж байна хэмээв. 

 

Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог ажээ

Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа.

Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ.

Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

Олон улсын жишигт нийцүүлэн хуулийн төслийн онцлох зохицуулалт буюу шүгэл үлээгчийн нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд 100.000-аас 1.5 тэрбум төгрөгийн урамшлуулал олгохтой холбоотой зохицуулалтыг мөн тусгасан байна.

Шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх, ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор нэмж тусгасан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.