СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-12

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Казахстан улсад ажлын айлчлал хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Казахстан Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилсноор ажлын айлчлалаа албан ёсоор эхлүүллээ.

Шадар сайдыг Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү болон тус улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кыдырали, Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн орнуудын газрын орлогч дарга К.Малаев, Элчин сайд асан О.Нурбаев, Монгол Улсын Соёлын элч Т.Акедиль тэргүүтэй албаны төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.

Хоёр улс түүх, соёл иргэншил, зан заншлаараа гүнзгий холбоотой учир энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх бүрэн боломжтойг талууд онцлоод идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.