"Нийслэлийн 48 дүгээр сургуулийн сурагчид бүлэг зодоон хийлээ" гэх дуудлага өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад ирж, нийгмийн сүлжээнд бичлэг нь тавигдаж байсан билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сургуулийн төгсөгч бөгөөд болсон үйл явдалд эмзэглэсэн тул цагдаагийн байгууллагын зарим удирдлага болон сургуулийн захирал, сурагчдын төлөөлөл /зодооныг өдүүлсэн болон салгасан/-тэй өнөөдөр уулзжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Би энэ сургуулийн төгсөгч. Өөрийгөө олох, мэргэжил сонголтоо хийх чухал насандаа яваа дүү нар минь сайхан нөхөрлөж, сурч мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой. Болчимгүй алдаа гаргах вий, дахиж ийм үйлдэл битгий гаргаасай хэмээн захижээ.
Мөн, асран хамгаалагчид болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд өнөө цагийн өсвөр насны хүүхдүүдийн онцлогийг анхаарч, сайтар тусалж, зөвлөж байх талаар захиж хэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zuv uulzalt zohion baiguuljee
haha yuchgesen ugiin
Arai22 zodoon edr bolooqshte bolimoor ym zodoon bolxyg xrsn c ym shig
Zodoon bol boloogvi sht ymar shaatsiin in tei
Zdon edr ogt boloogv
Huuhdudin zurgiig hamaa namaagu delgej bolqu dhte
Яасан завтай сайд вэ? Юу хийхээ мэддэггүй байхаа