СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг шүүж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрөөс хэлэлцэж байна.

НПГ-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт албан тушаалаа урвуулсан, бусдаар дамжуулан хахууль авсан”, “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуяныг бусдад хахууль өгсөн, “Улаанбаатар импэкс” компанид хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.

Харин билээ. “Номин холдинг” ХХК-ийн Санхүүгийн бизнес хариуцсан захирал И.Галбуяныг хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан шалтгаан нь “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой хэргийг өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэхээр дээрх хоёр шүүгчид Б.Баасанцогтоор дамжуулан хахууль өгсөн гэж буруутгаж буй. Өчигдөр шүүгдэгч дөрвөн хүний мэдүүлгийг сонсжээ. 

Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.