ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан тушаалтнуудыг хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдаар ажиллаж буй Ж.Бат-Эрдэнийг шалгаж эхэлсэн.
Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм. Өнгөрсөн баасан гарагт түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих санал НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч Ж.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар дээрх шүүх хурлаа хойшлуулсан юм.
Улмаар өчигдөр НПГ-аас гаргасан, Ж.Бат-Эрдэнийг яллагдагчаар тооцон хорих саналыг хэлэлцэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг “Дарханы зам”-ын гэх хэрэгт саатуулагдаад буй З.Буяннэмэхээс 70 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар батлагдаж буй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.
З.Буяннэмэх нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад шалгаруулж давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй. Өөрөөр хэлбэл, “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтын тендерт шалгарсан байдаг. Ингэхдээ түүгээр дамжуулж албан тушаалтнуудад хахууль өгсөн нь ийнхүү илэрхий болж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Батболд новш олон хүнийг чирнэ дээ ийм аргаар хүнийг хатгаж шөвөгдөж хүний гараар могой бариулдаг новш
Худлаа баылгүйдээ.Атаархуу хүн хол явахгүйдээ