Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг "Ёс заншлын өргөө" байгуулжээ.
Уг өргөө нь Монгол өв соёл, ёс заншлыг хүүхдүүдэд зааж сургахад зориулагдсан бүрэн хийцтэй монгол гэр юм.
Энэхүү өргөөгөөр дамжуулан тус цэцэрлэгийн багачууд монгол гэрийн бүтэц, монгол ур ухаан, тоглоом наадгай, мэндлэх хүндлэх ёс зэрэг өв уламжлалаасаа суралцах аж.
Уг өргөөг барих зардлыг Сүхбаатар сумын ИТХ-ын төсвийн тодотголоор баталж, 15 сая төгрөгийн хөрөнгө гаргасан бол монгол гэрийг тус цэцэрлэгийн багш, ажилчид өөрсдөө аж ахуйн аргаар барьж, ашиглалтанд оруулсан аж.
Тус гэр нь 5 ханатай гэрийн зай талбайгаар баригдсан, шалны халаалтаар халах тохилог, дулаан, өвөрмөц шийдэл бүхий өргөө болжээ.
Эх сурвалж: Монцамэ.мн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.