СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаитигийн Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хаитигийн хэд хэдэн хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр алба хаагчид гал нээж, багадаа нэг иргэн амиа алдсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсын гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтаас гарч, нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, түлшний тээвэрлэлт тасалдах болсонд уурлаж бухимдсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн саруудад хүчээ аваад байгаа билээ. Тэгвэл эдгээр жагсаал цуглаан дээрэм тонуул болж даамжрах үед аюулгүй байдлын хүчнийхэн арга хэмжээ авч эхэлсэн гэжээ.

Нийслэл Порт-о-Пренс хотод жагсагчид дугуй шатаан, хаалт босгож, цагдаа нар руу чулуу шидсэн бөгөөд албаныхан хариуд нь нулимс асгаруулагч хий цацаж, гал нээсэн ба нэг эмэгтэйн аминд хүрсэн байна.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Ерөнхий сайд Ариэль Хенри гадаадын орнуудаас тусламж хүссэн ч иргэдийн зүгээс энэ үйлдлийг шүүмжлэн буруушааж, улмаар жагсаал цуглаанууд улам ширүүсжээ. Нэг жагсагч "Гадаадын орнууд орж ирэх нь Хаитигийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал. Улс орноо хөгжүүлэхэд бидэнд олон улсын тусламж мэдээж хэрэгтэй ч гадаадын зэвсэгт хүчнийг байрлуулахыг хүсэхгүй байна" гэж "AFP" агентлагт ярьсан байна.

Гэхдээ Хаитигийн Засгийн газар Ерөнхий сайд Хенриг олон улсын хамтын нийгэмлэгээс "мэргэшсэн зэвсэгт хүчин" хүсэхийг албан ёсоор зөвшөөрчээ. Тэгвэл

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.