СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн офицерыг Хорих ангийн дарга зодож хүнд гэмтээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сүүлийн үед нэг л “баартай” байх болжээ. Хорих ангиас ялтнууд оргосон дуулиан дарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорих байранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр нас барсан.

ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдож, АТГ-ын шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв.
Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүн тангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагч атлаа ард олны амгалан тайван байдлын төлөө ажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийг зодож хүнд гэмтээлээ. . Багш нарын баярт зориулсан үдэшлэг Мөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээд сунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлага иргэдэд тавьсан аж. Хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах гэнэ. Хэдийгээр тэд харилцан зодолдсон хэмээсэн ч Төв аймгийн Цагдаагийн газрынхны шалгалтаар нарийн учир шалтгаан тодорхой болох биз. Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хоёр агентлагийн алба хаагч, хууль сахиулагч нарын бие томтой нэг нь хүчээрээ далайлгаж нөгөөгийнхөө толгойд гэмтэл учруулсныг орон нутгийн эх сурвалжууд баталж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээр гарч, . Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаа зодож гэмтээж байгаа ШШГЕГ-ын удирдлагад хариуцлага тооцох цаг болсон юм биш үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.73

Наад муу хүүрээ шоронд нь хийчих өө архины гай л байх даа цолыг нь хураа шоронд шаа хулхи Генерал Загджав огцор салбар чинь шаварт шаачихлаа угаасаа л аль эрт дампуурсийн ш дээ бэлгийн Генерал л шигдээд байгаа болхоос биш

Зочин
2 жилийн өмнө
150.129.142.63

Baasan ahiin torson odor bsan bna sh dee

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.110

oligtoi yum 1 ch bhgu

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.213

За болио боль. Ямар ч судалгаагүй мэдээлэл тарааж аавын хүүхдүүдийг хагаралцуулахаа больж үз.

Зочин
2 жилийн өмнө
66.181.183.185

Tanaih hudla yum medellehee bolioch

зочин
2 жилийн өмнө
66.181.161.19

Иймэрхүү худлаа мэдээлэл түгээж бусдын эрх ашгийг хөндөж байгаа энэ сэтгүүл зүйн нэр хүндийг унанаж байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

иргэн
2 жилийн өмнө
202.126.88.193

энэ нэг худал үнэн мэдээлэл тараадаг өөрсдийн нэр хүндмйг өсгөх гэж янз бүрийн мэдээлэл тараадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй зариг.мн дуурайж бусдын нэр хүндэд халддаг байдлыг зогсоох хэрэгтэй хэн дуртай нь мэдээлэл тараадаг байдлаас болж хичнээн гэмгүй төрийн алба хаагч хохирох хэрэгтэй юм бэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Нямбаатараа юу бодож суунаа цаана болохоо байлаа шүү дээ танай хорихынхон чинь хоригдол оргоно хоригдол нь учир битүүлгээр нас барна одоо хорихын дарга нь архи ууж хүн зодож бэртээнэ арай юм бишүү чи дуугараач яагаад дүлий дүмбэ оригоод дуугүй байгаад бна

Зочин
2 жилийн өмнө
103.26.194.187

БИЧИЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧ НЬ ХАРИЛЦАН ЗОДОЛДСОН ГЭЭД ДОЛИГОНООД ЭХЭЛЛЭЭ. ЦАГДАА ШААДЛАГА ТАВЬСАНЫХАА ТӨЛӨӨ ЗОДУУЛСАН БАЙНА ШҮҮ ДЭН

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.134

Мэргэжлийн сэтгүүл зүй гэж ийм байдаг юмуу. Болсон үйл явдал өөрөөр эргэвэл хариуцлага үүрэх үү. хүний нэр Төрийг сэргээж чадахуу. үйл явдлыг судлаагүйгээр хэт нэг талыг барьсан мэдээлэл тавьж болдог юмуу. Тэгвэл наад ажилд мэргэших суралцах болон бусад шалгуур тавих хэрэггүй юм бна.

Хэн бэ
2 жилийн өмнө
66.181.161.120

Хийсэн хэрэгт нь ялийн өг цолын хурааа. Харсан болгонруугаа дайрж байдаг араатан уу энэ лалар. Өөрийг нь шоронд хий

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.32

хорих ангийн хурган хуцан дарга нарыг бас солиосой билээ. Үнэхээр их дарамтанд ажилдаг хүний эрхийн мэдрэмжгүй новшын хорихын дарга нарыг зайлуулаасай билээ.Ялангуяа авдрант 409 т ажиллаж бсан эр эм албан хаагчд ёс зүй болон сэтгэлгээнтй доголдолтой бдаг.Маш хүнд дарамттай шат шатандаа мөнгөнд дуртай новшнууд бдаг даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.