Украины арми ОХУ-ын "туйлдсан" цэргийн хүчний эсрэг амжилттай тэмцэж, дайны явцыг эргүүлж байгаа гэж Их Британийн кибер тагнуулын Засгийн газрын харилцаа холбооны штабын дарга Жереми Флеминг мэдээлжээ.
Оросын цэргүүд өнгөрөгч даваа гарагт Украин даяарх хотуудыг бөмбөгдсөн ч Москвагийн сумны нөөц дуусаж байгаа ба Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрүүд алдаа дутагдалтай байгааг тэрээр мөн тэмдэглэсэн байна. Түүнчлэн дайны эхэн үед эзэлсэн газар нутгаа алдаж эхлээд буй ОХУ-ын хүчин Украинд их хэмжээний хохирол амсаж буйг хэлсэн юм.
Ерөнхийлөгч Путин хоригдол болон цэргийн туршлагагүй хүмүүсийг дайчилж эхэлсэн нь "цөхөрсөн нөхцөл байдал"-ыг илтгэж буйг дурдсан ноён Флеминг "Путины эргэн тойронд үзэл бодлыг нь үр дүнтэйгээр сөрөх хүн байхгүй тул тэрээр буруу шийдвэрт хүрч, стратегийн алдаанууд гаргаад байна" хэмээн дүгнэжээ.
Их Британийн кибер аюулгүй байдлын тагнуулын агентлаг нь энэ оны гуравдугаар сард гаргасан тайландаа мөн Украин дахь Оросын зарим цэрэг тушаал биелүүлэхээс татгалзаж, өөрсдийн техник хэрэгслийг хорлон сүйтгэж байгаа гэж мэдээлсэн билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг хүмүүсийн тархийг угаах гэж бичсэн мэдээг тэр чигт нь манай тэнэг сайтууд хуулаад цацаж суух юм даа.ганцхан украйнтай байлдаад сум нь дуусчих юм бол орос гэж их гүрэн байгаад яанаа.сум дуусчихсан юм бол америк англи 2 оросоос юунд айдаг юм.одоо тэгвэл оросыг эзлээч
украин гэдэг улс байхгүй болох байх
Оросын зэвсгийн үйлдвэрүүд хаалгаа барьсан ш дээ. Хадгалж байсан их буу танкнууд л байна харахгүй юу аль соц нийгмийн хоцрогдсон хогнууд харин энэ хогнуудыг олноор нь хадгалж байж дээ. Орос ялагдсан хүмүүс нь хүртэл өмсөх формгүй хоцрогдсон автомат барьчихсан бууж өгч байна. Оросын армийн склад хуучны зэвсэг их хадгалж байсан нь харагдаж байна орчин үеийн зэвсгийг нь Украин устгаад дуусч байна
Тархи угаалт гэж нээрээ алж өгөх юмаа. Бүхнийг дотооддоо үйлдвэрлэдэг орон шүү дээ. Ард түмэн нь ч эх оронч . Яаж нөөц энэ тэр дуусах вэ дээ. Яаж бодохоороо ийн ярина баруун...
Орос хамгийн хоцрогдсон технологтой улс аль Зөвлөлт холбоот улсын үеийн нарийвчлал муу алсын тусгалт пуужингууд нь цэргийн обьект биш энгийн иргэд амьдардаг хот дүүрэгт тусч байна даанч тэр хоцрогдсон хогнууд нь нилээн их хэмжээтэй хадгалагдаж байсан одоо харваад дуусч байгаа нь үнэн. Украин энэ дайны үеэр барууны техник технологоор зэвсэглэж армиа шинэчлэж хоцрогдсон Зөвлөлтийн техникээ сольж байна даа. Агаараас эсэргүүцэх пуужин Оросынхтой адил Зөвлөлтийн үеийн пуужингуудтай саяханаас барууны агаараас эсэргүүцэх пуужин систем нийлүүлж эхлэсэн тэр системээр тоноглоод эхлэвэл Оросын пуужинг амдан устгадаг болно. Сая Оросууд 98 ш алсын тусгалт пуужингаар харвсаны 53ш пуужинг нь устгасан ш дээ. Дахиад Оросууд ийм хэмжээний пуужин харваж чадахгүй өндөр нарийвчлалтай пуужин дайн эхлэхээс өмнө бэлдсэн байсан тэр нь дуусч байгаа ба дахин хийх боломжгүй тэр технологийн чип Тайваниас авдаг байсан болохоос Орос өөрөө хийдэггүй. Удахгүй Орос дампуурч задрана хамаг өндөр технологи гэсэн техникээ Украинд устгуулж 1960 оны танк их буунууд складаасаа гаргаж байлдаж эхлэсэн Т62 танк Хрушевийн үеийнх одоо олноор ашиглаж байна хахаха буунууд ч гэсэн өнгөрсөн зууны автомат буунууд их буунууд байна даг
Оросгүй монгол байх уу.бод