СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-11

2023 оны төсвийн төслийн талаарх иргэдийн саналыг “D-Parliament” цахим хуудсаар авч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болсон.

Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишгийг тогтоосон хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан иргэн та төсвийн талаарх саналаа өгөхөд 6 хоног үлдээд байна.

Олон нийтийн нээлттэй, хяналттай хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудаас “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаяг болон 51-262727 утсаар саналаа аравдугаар сарын 7-ноос 17-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Та дараах заавар, зөвлөмжийн дагуу төсвийн төсөлд саналаа өгөөрэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.