СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-10-11

Монгол оюутан залуусыг Бельгийн Хаант Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар хэлэлцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ оны 10 дугаар сарын 7-ны өдөр Бельгийн Гадаад харилцааны сайдын Ажлын албаны дарга Антуван Эврартай Брюссель хотноо уулзжээ.

Уулзалтаар хоёр тал Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт идэвхтэй хөгжиж ирснийг сайшаан тэмдэглэж, цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Талууд хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд боловсрол, oлон улсын энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, энэ хүрээнд Монгол оюутан залуусыг Бельгийн Хаант Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Бельгитэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр тохиролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.