СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын пуужингийн туршилтууд нь БНСУ-д "цөмийн цохилт өгөх" сургуулилт гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Умард Солонгосын сүүлийн үеийн пуужингийн туршилтууд нь Өмнөд Солонгос дахь болзошгүй бай руу тактикийн цөмийн цэнэгт хошуу харвах хүчин чадлаа харуулсан загварчилсан дадлага сургуулилтын нэг хэсэг гэж тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлжээ.

нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг 2017 оноос хойш хамгийн дээд түвшинд хүргээд байгаа билээ. Тус улс цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа ч тулааны талбарт амжилттай ашиглаж чадах эсэх нь нотлогдоогүй байгаа. Тэгвэл энэ удаагийн мэдэгдэлд, Пёньяны хөөргөсөн пуужингууд тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай байсан гэж албан ёсоор зарласан анхаарал татаад байна.

АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт цэргийн сургуулилттай давхацсан пуужингийн туршилтууд нь Умард Солонгос бүс нутгийн хурцадмал байдалд "асар том зэвсэгт хүчнийхээ оролцоотойгоор" хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг харуулсан гэж тус улсын удирдагч Ким Жон Ун хэлжээ. Түүнчлэн, ноён Ким БНСУ болон АНУ-ыг "дайснууд" гэж нэрлээд, тэдэнтэй яриа хэлэлцээ хийх шаардлагагүй хэмээсэн ба Пёньян дайснуудынхаа цэргийн хөдөлгөөнийг сайтар хянаж, шаардлагатай бол "эрс арга хэмжээ авна" гэж онцолсон байна.

Тэгвэл Ким Жон Уны дэглэм 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байж магадгүйг Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын албаныхан энэ оны тавдугаар сараас хойш анхааруулаад байгаа юм.

Эх сурвалж: CNN, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.