СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын хуулиар өсвөр насны хүүхдүүдийг яллажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хонконгийн тусгаар тогтнолыг дэмжигч бүлэглэлийн өсвөр насны таван гишүүнийг засан хүмүүжүүлэх газарт гурван жил хүртэлх хугацаагаар хорих шийдвэрийг орон нутгийн шүүгч өнгөрөгч бямба гарагт гаргажээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хуулиар насанд хүрээгүй хүүхдүүдийг ялласан анхны тохиолдол юм.

бөгөөд "Returning Valiant" гэх бүлэглэлээр дамжуулан "Төрийн эрх мэдлийг урвуулах зорилгоор бусдыг турхирсан" хэргээ хүлээсэн гэжээ. Шүүгч Квок Вай-киний хэлснээр, эдгээр өсвөр насны хүүхэд Хятадын төрийг түлхэн унагахын тулд "цуст хувьсгал" хийхийг сурталчилж байсан аж. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаны дараа гарсан энэхүү хэргийг шүүгч ноцтой гэмт хэрэг гэж тодорхойлсон ч шүүгдэгчдийн "нас, төлөвшөөгүй байдлыг" харгалзан үзээд, засан хүмүүжүүлэх төвд илгээхээр шийдвэрлэсэн байна.

Ял сонссон тэмцэгчдийн дөрөв нь аль хэдийн жил гаруйн хугацаанд цагдан хоригдоод байгаа ба зөвхөн нэгийг нь батлан ​​даалтад гаргажээ. Харин одоо тэдний хоригдох хугацааг засан хүмүүжүүлэхийн албан тушаалтнууд шийдэх юм.

Хонконгийн албаныхан өнгөрсөн онд "Returning Valiant" бүлэглэлтэй холбоотой 22 хүнийг баривчилсан бөгөөд 21, 26 насны хоёр хүнийг удахгүй яллах төлөвтэй байна. Мөн хэд хэдэн хүнийг Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу террорист үйлдэл зохион байгуулахаар хуйвалдсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж.

2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн ачаар тусгаар тогтнолын төлөөх олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж, тогтвортой байдлыг сэргээсэн гэж Бээжин, Хонконгийн эрх баригчид мэдэгдсэн. Гэвч НҮБ-ын Хүний эрхийн хорооны шинжээчид уг хуулийг хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчихөд ашиглаж байгаа гэж үзэн, хүчингүй болгохыг уриалсан билээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.