Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст цэргийн дээд цол хүртээснээр цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, удирдлагууд алтан мөрдэстний эгнээнд багтсан билээ.
Тэдний нэг нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав хэмээх улстөрч байв.
УИХ-ын гишүүн, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан тэрбээр 2020 оны долдугаар сард ШШГЕГ-ын даргаар томилогдож, хоёр жилийн дараа бригадын генерал цол хүртсэн юм. Монгол төрийн цэргийн эрхэм дээд цол хүртэж, алтан мөрдэстний тоонд орсон тэрбээр Монгол Улсынхаа газар шороог харийнханд худалдахаар явж байгаа гэсэн яриа чих дэлсэх болов.
Энэ талаар дэлгэрүүлэн хүргэе.
Монгол Улсын хэмжээнд MV буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1806, XV хэмээх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 1226, нийт 3032 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэдгийг АМГТГ-ын цахим хуудаснаас харж болно. Тэдгээрээс Дундговь аймгийн нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр 115, хайгуулын 136 аж ахуйн нэгж ажиллаж буй аж.
Тэдний нэг нь эрхэм генералын ойрын төрлийн садангийн хүний хүүхдийн эзэмшилд бүртгэлтэй байдаг юм билээ. Тодруулбал, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн http://opendata.burtgel.gov.mn/ цахим хуудсанд улсын бүртгэлийн 6396682 дугаартай “Гео зил” ХХК нь уул уурхай, бизнесийн зөвөлгөө өгөх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан, 2019 оны хоёрдугаар сарын 18-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж.
Тус компанийн захирал, эцсийн өмчлөгч нь Н.Ариунзаяа хэмээн бүртгэжээ. Тэрбээр бригадын генерал Д.Загджавын төрсөн дүү Д.Загдсүрэнгийн охин нь аж.
“Гео-зил” ХХК нь 2019 оны нэгдүгээр сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай, Хулд сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын чиглэлээр 21 дүгээр зуун гэх талбайд 15408.02 га-д үйл ажиллагаа явуулах ашиглалтын MV021278 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай 2049 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл үйл ажиллагаа явуулахаар авчээ.
Энэ том хэмжээтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны нэгдүгээр сарын 30-нд олгосон байдаг бөгөөд тухайн үед Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан нь тусгай зөвшөөрөл олгоход нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага ч байдаг юм.
Мөн бригадын генерал Д.Загджавын хамаарал бүхий гэж хэлж болохуйц өөр нэг компани Дундговь аймгийн Хулд суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна.
Гэхдээ тэр нь БНХАУ-ын хоёр ч аж ахуйн нэгжтэй хамтарсан хөрөнгө оруулалттай. Тодруулбал, Хятадын эрчим хүчний нөөцийн компани, БНХАУ-ын гэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарч МИНВЕСКО гэх компанийг М.Баатархүү гэх иргэн байгуулжээ. Энэ М.Баатархүү нь дээрх “Гео зил”-ийг ч удирдаж байсан нэгэн аж.
МИНВЕСКО-гийн эцсийн өмчлөгч нь М.Баатархүү, Bao Geriletu нар бол гүйцэтгэх захирал нь Л.Сайханцэцэг гэх эмэгтэй.
Бригадын генерал Д.Загджав Удирдах зөвлөлийнх нь даргаар ажилладаг “Монголын энх тайван найрамдлын байгууллага” НҮТББ-тай дээрх Л.Сайханцэцэг бас холбоотой аж
МИНВЕСКО ХХК нь Хулд сумын нутагт “Гео зил” ХХК-тай ижил нэртэй буюу 21 дүгээр зуун хэмээх талбайд 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд MV020674 дугаартай бал чулууны хайгуулын чиглэлээр 3000.56 га-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 30 жилийн хугацаатай авсан юм байна. Улмаар МИВЕСКО ХХК нь 21 дүгээр зуун талбайд эзэмшиж байсан 589.26 га газраа “Гео зил” компани руу шилжүүлснийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс гаргадаг Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2019 оны зургадугаар сарын хөдөлгөөний мэдээнд тодорхой тусгажээ.
Лицензээ нөгөө компанидаа шилжүүлсэн МИНВЕСКО ХХК-д хэд хэдэн захирал байдаг агаад “Космо” ХХК-ийн захирал Б.Батбаасан, иргэн Ц.Энхбүрэн нараас гадна бригадын генерал Д.Загджав нь захирал гэх албан тушаалд хамаарагддаг гэх мэдээлэл бий.
Гэхдээ АТГ-т жил бүр гаргаж өгдөг ХАСХОМ-тээ дээрх компанитай холбоотой хувьцаа эзэмшдэг талаар мэдүүлээгүй байдаг. Түүгээр ч зогсохгүй УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн санд бүртгэгдсэн, Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг “Монголын энх тайван найрамдлын байгууллага” НҮТББ-аа ч бүртгүүлээгүй байгаа юм билээ.
Эдгээр компанийнхан нь Дундговь аймгийн нутагт эзэмшдэг ашиглалтын дээр дурдсан хоёр тусгай зөвшөөрлөө гадаадынханд өндөр үнээр худалдахаар явж байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Д.Загджав генералтай санхүүгийн юм уу, өөр ямар нэг байдлаар хамааралтай аж ахуйн нэгжийнхэн Монгол Улсын газар шороог лиценз хэлбэрээр наймаалцах гэж буй аж.
ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй аж ахуйн нэгж, орд газраа гадаадынханд худалдах гэж байгаа нь үнэн ч бай, хов жив ч байлаа гэсэн АТГ Авлигын эсрэг хуулийн 13.5-13-8 дарь хэсгийг үндэслэл болгон шалгаж нягтлах, улмаар хариуцсан салбарын сайд болох УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж хариуцлага тооцуулах боломж бүрэн бий. Өдгөө АТГ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.
Авлигын эсрэг хуулийн 13.5-д “Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно” гэж заасан бол 13.8.4-т “нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” заалттай.
Тэгэхээр АТГ-ынхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хуульд заасны дагуу ажлаа хийж, дээр дурдсан мэдээллийг нягтлан шалгах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uudgui...judaggui..muriitui togloomchin doo?? Nasaaraa kazinod mungu aldalaa? Khaanaasaa tiim ih mungu olood baidgiim bee? Ene Zagdjav mungu taridag yum bish biz..shalgaach ee?
Хулхи Генерал дүүргээс эхлээд л гударсан даа
Хүүкээс бэлгэнд шаасан Генерал зайгаа тавьж өгөө
Өөдгүй новш, зайлвал таарна, ийм амьтан гэдэг нь мэдэгдээд байсан шүү дээ
Энэ нэг идэж ханадаггүй авилгачин бнаа. ТҮЙ ЧЁРТ ИДДЭГ УУДГЫГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ИЙМ АЛБАНД БЛГААД БХЫГ БОДОХОД ЦААД ЭЗЭН НЬ ИД УУ! ГЭЖ ТУН ЧИГ ДЭМЖДЭГ БОЛОЛТОЙ.
Iim uvagui duurtsen luivarchid bidnii deerees sheegeed baagaad baigaa tsagt ULNII ard tumen baihaas yahav dee?! Unen deerelhuu ih zantai shunaltai novsh baina lee dee buh l zuiliig mungu gej hardag.Iim amitdiin dor ul ni bolj baidag bidnii l tavilan um daa?!
Яаг үнэн Хятадуудад уул уурхайн баялагаа зараад явж байдаг юм гэсэн