СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-10-10

Хуульчид санхүүжүүлсэн "Хуульч" УСК нээлтээ хийв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

“Заяа энд золоо" хуулийн фирм санаачилж, “Морьтон интертайнмент” бүтээсэн Хуульч УСК /2022.10.07/ нээлтээ хийлээ. 

“Хуульч” киноны зохиолыг А.Мөнхтулга бичиж, найруулсан бол ерөнхий продюсероор "Заяа энд золоо" хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Батзаяа, өмгөөлөгч Э.Золжаргал, ерөнхий зураглаачаар Б.Хатансайхан, ерөнхий зураачаар Б.Баярбат ажиллажээ.

Сүүлийн үед нийгэм хөгжихийн хэрээр иргэдийн мэдээлэл авах суваг олон болж, энэ хэрээр хуульчдын талаарх таагүй мэдээ чих дэлсэх нь ихэссэн. Эдгээр хуульчид кино хийсэн зорилгоо "Нийгмийн хариуцлагын хүрээнд, иргэдэд хуульчийн ёс зүй, үнэт зүйлсийг таниулах чиглэлээр хийсэн" хэмээв.

Энэ зорилгоо баталж "Ид шидийн орон"-той хамтран нээлтэнд уригдсан зочид, төлөөлөгчдийн дунд “Хандивын аян” зохион байгуулж, гайхамшиг бүтээлцэв

Уг киноны гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, туслах болон бусад дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд, залуу жүжигчин Д.Мөнх-Од нар тоглосон аж. 

Хамтрагч байгууллагаар Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Монголын Олон Улсын Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг Монголын хууль хяналтын удирдах байгуулагууд ажиллажээ.

Хуульч УСК-ны гол агуулга нь ялагдаж үзээгүй хуульч залуу нэгэн хэргийн зангилааг тайлахаар оролдох ба гүнзгийрэх тусам тус хэрэг нь улам эдрээтэй, тааварлашгүй болж эхэлнэ. Хуульч өөрөө бүх хэргийн учир зангилаа болж байгаагаар кино өрнөдөг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.