Венесуэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас таван жижиг гол үерлэж, хөрсний гулгалт үүсэн, улмаар 22 хүн амиа алдаж, 52 хүн сураггүй алга болжээ.
Тус улсын Дэд ерөнхийлөгч Делси Родригесийн мэдээлснээр, өнгөрөгч бямба гаргийн шөнө орсон аадар борооны үеэр Техериас хотыг хүрээлсэн уулсаас их хэмжээний мод, шавар, хог хаягдал урсан орж ирснээр олон тооны байшин, аж ахуйн нэгж, тариалангийн талбайг сүйтгэсэн байна. Нийслэл Каракасаас баруун өмнө зүгт 67 км-ийн зайд орших тус хот нь уг байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн хүнд өртсөн бүс нутагт бөгөөд онцгой байдлын мянга орчим алба хаагч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
"Ла Нина" буюу Номхон далайн усны температурын өөрчлөлтөөс үүдэлтэй энэхүү байгалийн үзэгдлийн үеэр нэг сарын худ тунадас найман цагийн дотор орсон бөгөөд хотын ундны усны шугам сүлжээ үерийн усанд автжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Техериасыг гамшгийн бүс болгож, гурван өдрийн гашуудал зарласан байна. Ням гаргийн өглөө гэхэд өөр гурван мужид хөрсний гулгалт үүссэн ч аливаа хохирол бүртгэгдээгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Эх сурвалж: BBC, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.