СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-10

🔴LIVE: Сонсголгүй иргэдийн урлагийн наадам ирэх сард болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол улсын сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбооны 35 жилийн ойд зориулсан урлагийн наадам болно. 

Монгол улсын сонсголгүй иргэдийн соёл урлагийн холбоо нь 1986 онд анх үүсгэн байгуулагджээ. Түүнээс хойш сонсголын бэрхшээлтэй иргэдийн авьяасыг хөгжүүлэх талд дээр ихээхэн анхаарч ирсэн байна. Тус байгууллагаас гадаадын болон дотоодын олон төрлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байжээ. Тус холбооноос 35 жилийн ойгоо угтан сонсголгүй иргэдийн урлагийн наадам зохион байгуулахаар болсон байна. 

Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр соёл урлагийн наадам зохион байгуулна. . Гар урлалын шилдэг бүтээл шалгаруулах, урлагийн үзүүлбэр буюу дохионы хэлээр дуу дуулах, богино хэмжээний бичлэг, контент бүтээж шилдгээ шалгаруулахаар төлөвлөжээ.

Хэдий сонсохгүй байгаа ч гэсэн дуулж, бүжиглэж бусадтай адилхан байж чадна гэдгийг харуулах зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Мөн тус наадмыг зохион байгуулахдаа хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэж хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.