СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-10-10

🔴 "Чингис хаан-Хаад язгууртан" музейд маргааш төрийн есөн хөлт цагаан туг зална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Чингис хаан-Хаад язгууртан" музей маргааш /2022.10.11/ үүдээ нээнэ. Нээлттэй холбогдуулж холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар:

-Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019-07-03 ны өдөр Засгийн гарын 280 дугаар тогтоол гарч музей байгуулах шийдвэр гарсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.

Маргааш 11:40 цагт "Чингис хаан-Хаад язгууртан" музей нээлтийн ёслолыг хийнэ. Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойд зориулж Монголын төрөөс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг бэлэг энэ юм. Энэ үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гаргаж музейд зална. 

Эзэн Чингис хааны эш хөргийг дээдлэн залах зарлигийг Ерөнхийлөгч гаргасан. Чингис хааны түүх бол Монголын төдийгүй дэлхийн түүхийн томоохон хэсэг. НҮБ-аас Монголын амар амгалангийн талаар бичиж ярьж байгаа цаг дор түүхэн музейг нээж, соёлын үзмэрүүдийг толилуулах болсон нь чухал ач холбогдолтой. 

Соёлын дэд сайд М.Батбаяр:

-Төрийн шийдвэр гарч 2020 оны улсын төсөвт Соёлын сайдын багцад тусгуулснаар 2020-04-02 ны өдөр шав тавьснаар бүтээн байгуулалт эхэлсэн. 1,6 жилийн хугацаанд барьж байгуулж, 2021 оны есдүгээр сард улсын комисс хүлээн авсан.

Улсын төв цэг буюу А цэгт байрлаж, 20500 метркв талбайтай, 9 давхар барилгатай музей боллоо. Музейн салбарын хөгжил 100 жилийн түүхтэй ч олон улсын стандартад хангасан анхны музей боллоо. Нийт талбайн 40 хувь буюу  6-9 давхарт үзүүлэн эзэлнэ. Цаана нь сан хөмрөгийн талбай байрлана. 

Сан хөмрөгийн танхимд агаарын вакумжуулах, үзвэрийн танхимд бороожуулах гэх мэтээр үзмэрийг хамгаалах стандартыг олон улсын төвшинд нийцүүлсэн. 

Монгол Улсын нэртэй архитектурч Дашдамбын Балдан зураг төсөл дээр ажилласан. Барилгыг урлагийн бүтээлээр тоноглосон. Сүүлийн 30 жилд хийгээгүй өв соёлын бүтээлийг манай улсын шилдэг 200 гаруй уран бүтээлч уран барилгын чимэглэлд оролцуулсан. 

Хамгийн дээд давхар нь Эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим болсон. Энд Чингис хааны 7 метр өндөр алтадмал хөшөө байрлана. 

"Чингис хаан-Хаад язгууртан" музейн захирал С.Чулуун:

-"Чингис хаан-Хаад язгууртан" музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлж, үзүүлэх дэглэлтийг бүрдүүлэх, музейг дэглэж зохион байгуулах үе шаттай ажлууд явагдаж байна. Гол онцлог нь Монгол нутагт анхны төрт нутаг байгуулагдсан Хүннү гүрнээс эхлэн Их Монгол Улс, Их Юань улс, Чингис хааны язгууртнуудын хаад язгууртны түүхийг харуулснаар эхэлж, 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн түүхийг харуулна.

11 мянга гаруй үзвэр дурсгал байрлана. Нийт үзүүлэг дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа нь үнэхээр том үзүүлэлт.  Монголын уран бүтээлчид, архелогчид хамтран бүтээсэн. Нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, Ази тивд буй томхон төрт ёсны музейд тооцогдоно. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.26

Архив хулгайлсан Чулууны гарт 9 хөлт туг гардуулах нь дээ.

Соном
2 жилийн өмнө
203.98.77.101

Төлбөртэй юм уу, үнийг нь эртхэн тавиарай.

Зочин
2 жилийн өмнө
172.58.88.150

Урлагийн бүтээлээр тоноглосон гэнэ үү?!? "Тоноглосон" гэдэг үгийг өөр үгээр хэлж болоогүй юм байх даа. Орлогч сайд маань монгол хэлэндээ мааруухан юмаа даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.