СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-10

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид голт бор мод тарьжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарьжээ. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хамтран мод тарьж байна.

Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж байна. Монгол улсын хувьд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилттэй. Цөлжилтийн эсрэг бидний хийж чадах хамгийн үр дүнтэй зүйл бол мод тарих юм. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан өмнө жилүүдээс 5 дахин их буюу 120,000 мод тарина. Байгаль дэлхийдээ бодитой хувь нэмэр оруулж, мод тарихаар ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя” гэжээ.

Мөн Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Мод тарихаар хуран цугласан та бүхэндээ Нийслэл, дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн ИТХ-ын эмэгтэйчүүд өнгөрсөн онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн төгөл”-д 500 мод тарьсан. Энэ онд дүүргийнхээ төлөөлөгчидтэй нэгдэж 1000 мод тарихаар зорьж байна. Бидний тарьсан мод бүр ургаж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голт бор мод суулгасан юм. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд 110,000 ширхэг модыг 50 гаруй байгууллага, 3000 гаруй иргэдтэй хамтран тарина. юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.