Соёлын яамнаас Анимейшн бүтээгч залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын анхдугаар уралдааныг 2021 онд зохион байгуулсан.
Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ жилийн “Анимэйшн” төслийн хоёрдугаар уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 05-аас 2022 оны 11 дүгээр сарын 05-г хүртэлх хугацаанд хүлээн авна.
Уралдааны шилдэг оролцогчийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарын аяны хүрээнд шалгаруулах тул анимэйшн чиглэлээр уран бүтээл туурвигч байгууллага, хамт олон, уран бүтээлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.