СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-10

Монголын уран зургийн галерей “Уран зураг сэргээн засварлах лаборатори”-тай боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд байгууллаа 

Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж  хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулжээ. Энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл нь хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал байгаа.

Тиймээс уг төслийн хүрээнд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран Зургийн галерейн 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх эхний шатлалт сургалтыг зохион байгуулж байна. 

Цаашид энэхүү лаборатори нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй  ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдын бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.