СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-10

Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Намрын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг өргөн барилаа.

Ирэх жилийн төсвийн төслийг  олон нийт тун тааламжтай хүлээн авч байна. Учир нь урьд өмнө, лав сүүлийн 30 жилд байгаагүй хэд хэдэн онцлогтойгоор төсвийг боловсруулжээ.

"...Тойргоос гарч сэтгэсэн анхны төсөв боллоо" гэжээ. Бас ирэх онд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзаж, хуучин төслүүдийн 86 хувийг ашиглалтад оруулахаар төсөвлөжээ. Цаашид зураг төсөлгүй ажил огт хийхгүй юм байна.

Хамгийн гол нь эдийн засагчид, ажиглагчид 2023 оны төсвийг "...30 жилийн агуулгын том алдаануудыг зассан байна. Төсөв талдаа дампуурлаас гарах эхний алхам болно" гэж товч дүгнэлээ. Үнэхээр ч зарим субьектэд "цочир сонин" ихтэй төсөв болжээ.

. Төсөв хэлэлцэж эхлэхэд л хамгийн ихээр мэдрэгдэв. Гишүүд үүнд таагүй байгаагаа илэрхийлж байна. Тэд ирэх 2023 онд мөнгөний эрх мэдэлгүй ажиллахаар болсонд дургүйцэж байгаа бололтой. Харин олон нийт дуртай байна.

Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүд төсвийг дэмжих, Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй байх "амлалт"-тайгаар жил бүрийн төсөвт тойрогтоо зарцуулах мөнгө зоолгодог. Тэрийг гишүүн л зарцуулах эрхтэй. Тэгээд "гишүүний мөнгө" хэмээн нэрлэдэг

Өнгөрсөн жил гэхэд гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан. Харин 2023 он бол сонгуулийн өмнөх, жинхэнэ "усалгааны жил" юм. Ийм цагт  мөнгийг нь хасаж гишүүдийг бухимдуулжээ. Олон гишүүн уураа барьж дийлэхгүй байгаа харагдана лээ.

Гэхдээ УИХ-ын гишүүн бол сайд биш, тэд хууль тогтоох үндсэн ажилтай. Гэтэл өнгөрсөн 30 жилийн турш засгаас мөнгө нэхэж, нөгөөдүүл нь гүйцэлдүүлсээр ирсэн. Үнэндээ төсөв санхүү дээр 76 Ерөнхий сайдтай юм шиг явж ирсэн. Энэ гажуудал 2023 оноос засагдаж, цаашдаа нэг л гүйцэтгэх засаглалтай явах нь  гэсэн гэгээлэг төсөөлөл байна.

Ерөнхий сайд ч энэ талаар:

"...Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.

Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм. ....Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм" гэлээ.

Мөн тэрбээр энэ төсөв дээр амлалт өгсөн байна. "...2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна" гэжээ.

Түүнчлэн

"... Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна",

"...2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэнэ",

"...ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулна" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвөө "... Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм" хэмээн дүгнэжээ.

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн реформ хийчихэж байгаа аж. Гэхдээ үүнийг нь гишүүд ойлгож баталснаар хэрэгжинэ.

Тэрбээр энэхүү төсвийг хийх угтал үйл ажиллагааг ч сайн амжуулжээ. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор "давхар дээл"-тэй сайд нар засагт орж ирсэн. Бүрэлдэхүүнээс гадна бүтцийн өөрчлөлтийг бас хийсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Боомтын сайд, Түгжрэлийн сайд гэсэн бүтцийг нэмсэн. Тэгсний учир нь одоо тодорхой болж байх шиг байна.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн амбиц одоо л ойлгогдож эхэллээ.

Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа нь хоорондоо холбогдоод байдаг нь үүний нотолгоо болно.

"2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эхний 10 жилийг нь "...Шинэ сэргэлт" хэмээн тодорхойлсон. Тэгээд зургаан зорилт дэвшүүлсэн. Зургаан зорилттойгоо Засгийн газрын бүтцийг уялдуулсан. Тэгээд дараа нь төсвийг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уячихаж байна.

Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амбиц "...Реформ" гэдэг нь анзаарагдаж байгаа юм.

Тэрбээр төсвөөс гадна цахим хөгжил, эдийн засаг, боомт, эрчим хүч, төрийн өмчийн реформуудыг системтэйгээр хийж байна. Өргөс авах шиг гэнэт "...Ёо"-гүй болчихгүй ч түүний барьж авсан ажлууд үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнтэй маргахад хэцүү л дээ. Нүдэн дээр, бодитой үр дүнгүүд гараад байгаа юм. Одоо Л.Оюун-Эрдэнэ гаднын хөрөнгө оруулалтыг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уялдуулж, түүнийгээ хөрөнгө оруулагчдад учирлаж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 196 (6928)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.180.196

Гишүүний мөнгө гэдгийг болих нь хамгийн зөв, сонгуульд сонгох эсэхээ сонгогчид мэднэ мөнгө юм тараадаг бол бөөн хээл хахууль шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.13

Гишүүдийн мэдлийн мөнгийг хасдаг нь маш зөв тэр чин гишүүд өөрсдөө л цусалж харуулаад өгч бга мөнгө шүү лэ

уншигч
1 жилийн өмнө
66.181.188.15

Их хурлын гишүүний мөнгө гэсэн нэр томъёог дахин сонсогдохгүй байлгавал ард олон баярлана. Гишүүний мөнгө нэрээр улсын мөнгөөр л нэг их өөрийн мөнгө шиг хахууль энээ тэрээ болоод, зөвхөн өөрөө дөхин нэр дэвших замаа засдаг, Тэрнийг нь төрийн бага албан тушаалтнууд, хороо хориныхон бүүр дагаад намирдаг байдлыг устгах хэрэгтэй. Сайн юм хийхэд саад мундахгүй ч сайхан ирээдүйн төлөө зоригтой, хүчтэй ажиллаасай гэж хүсч байна.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.93

Гишүүдийн мөнгө гэдэг нь бипний татварын мөнгө гишүүд түүнийгээ замбраагүй оновчгүй зүйлд үрж өөртөө ашиг гарган ажиладаг нь нууц биш

Ард
1 жилийн өмнө
66.181.191.23

Гишүүний мөнгө гэдэг чинь нөгөө 76 сайдтай гэж яригдах үндэс л дээ Гишүүний мөнгө гэж огт байж болохгүй гэдгийн сүүлийн 30 жилийн үйл хөдлөл харууллаа шүү дээ Ер.Сайд маань маш зөв ажиллаж байна Баяр хүргэе

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.23

Гишүүний мөнгө гэж огт байж болохгүй

Munkhtsetseg
1 жилийн өмнө
66.181.160.9

Zuv zuitei ajil tuluvlugdsun bna.huhdin mungu undur nastni mungunus tanj bhas. Der onovchtoi cain tuluvlult bnla.amjilt.

Зочин
1 жилийн өмнө
73.202.53.194

Gishyynii mongo gj utaggyi huviarlalt hiij toroos avch oorsdoo iddeg baidliig taslan zogsooh n tuiliin zov.yynii tolool yhen hatan gishyyn boloh gj temtsej bgaashte.oron nutagt hiij giigyylsen yum bhgyi,oorsfool bayjaad bga n ene gishyydiin mongotei shud holbootou.jil bolgon heden terbumaar n avdagiig shuud zogsooh heregtei.

Zochin
1 жилийн өмнө
73.202.53.194

Gishyynii mongo gj yu baidgiin bolih heregtei,tatvar tologchdiin mongiig tsusaldgaa zogsoo.mash zov bn Yok.zorigtoi alham hiij.yynii chini tolool gishyyd yheldej bga shyy.ard tymen demjij bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.